Мансууруулах бодис хууль бусаар ашигласан иргэдийн 78 хувь нь ажилгүй байжээ

2021 оны 10 сарын 13

Прокурорын байгууллага энэ оны гуравдугаар улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах 230 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 108 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн 89.4 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 77.9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна.

Насны ангиллаар авч үзвэл:

  • 2.2 хувь нь 17 хүртэлх,
  • 68.3 хувь нь 18-29,
  • 27 хувь нь 30-44,
  • 2.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаа талаар Улсын прокурорын ерөнхий газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top