Батыргазиев: Алдар нэртэй болсон ч онгироо, сагсуу болохгүйг хичээнэ

2021 оны 09 сарын 28

Токиогийн олимпын аварга, ОХУ-ын боксчин Альберт Батыргазиев нутагтаа харьсныхаа дараа алдар хүндийн оргилд гараад байгаа.

Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Боксын холбоо, Засгийн газар, нутгийн зөвлөл, төрөлх хот, муж гээд авч болох бүхий л газраас шагнал авсан.

Тэрээр РИА агентлагт ярилцлага өгөхдөө алдар нэр, мөнгө өөрийг нь эвдэж магадгүй гэж эмээж байгаагаа хэлсэн байна.

Батыргазиев "Токио-2020" олимпын наадамд хүрэл медалийн төлөө манай тамирчин Э.Цэндбаатартай тулалдаж, ялсан билээ. 
 


23 настай Батыргазиев боксын 57 кг-ын жинд Токиогийн олимпод түрүүлсэн. Мөн мэргэжлийн рингэнд 3 ялалттай. Батыргазиев сонирхогч, мэргэжлийн боксыг хослуулан, Парисын олимпод оролцох төлөвлөгөөтэй байгаагаа зарлаад байгаа.

Альберт “Олимпын аварга болсноо ойлгож байгаа. Гэхдээ цаашдаа бэлтгэл хийж, хөдөлмөрлөхийн тулд олимпын аварга гэдгээ тоохгүй байхыг хичээж байна. Токиогийн олимп түүх болж үлдсэн. Урагш явах хэрэгтэй.

Хүмүүс таниад, баяр хүргэн, мэндчилэх нь аятайхан сайхан юм. Гэхдээ энэ нь эргээд биеэ тооход хүргэх аюултай.

Алдар нэр, мөнгө хөрөнгө намайг эвдэх болов уу гэсэн айдас бий. Азаар надад энэ тал дээр зөвлөгөө өгөх хүн байгаа. Би тэдэнд намайг онгироод, сагсуураад эхлэвэл шууд хэлж, хөрсөн дээр нь буулгаарай гэж захисан. Одоохондоо зүгээр л байна.

Би бусадтай адилхан жирийн залуу. Гэхдээ би их хөдөлмөрлөсөн, хөдөлмөр минь амжилтад хүргэлээ. Гол нь өөртөө итгэж, амжилт гаргахыг хүсээрэй. Ойрын үед би мэргэжлийн бокст анхаарлаа хандуулна.

Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа их сандарсан. Надад баяр хүргэхэд нь сайхан байсан шүү. Олон олимпын аварга нэг дор цугларах гоё юм билээ” гэж ярьжээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(103.57.92.28) 8 цагийн өмнө

Аварга цолыг куба шүүгчтэй элбэж авсан. Уг нь тэр куба шүүгчид бас олимпийн аварга цол өгчихгүй дээ

0  |  0
Дл(66.181.161.88) 2021 оны 09 сарын 28

Тайван ухаалаг залуу байна лээ. Цэндбаатар өөрөө угаасаа ялагдахаар тоглосон шдээ.

0  |  0
цэндээг барахгүй(66.181.161.76) 2021 оны 09 сарын 28

удахгүй чи ялагдал хүлээх болно маш том ялагдал. Луйварын аварга чиний үнэн төрхийг дэлхий нийтээрээ харсан.

0  |  1
Цэндбаатар ялсан хө(103.212.117.91) 2021 оны 09 сарын 28

Манай Цэндбаатар ялсан. Цэндбаатартай тоглохдоо чи тийм ч сайн байгаагүй дээ. Азтай л юм

1  |  1
Top