Яагаад ХЯТАД ВАКЦИН гэж...

2021 оны 09 сарын 24

Өнгөрсөн наймдугаар сард Хятадын Синофарм үйлдвэрийн вакцин Сингапурт хүрч, урьдчилсан захиалга нээгдсэн өдрөө дуусаж, тэр ч байтугай хагас сарын дараа вакцин хүлээж авах эмнэлэгт 400 гаруй хүн вакцин хийлгэхээр бүртгүүлжээ.

Тайландын Чулаборн судалгааны институт эхний ээлжийн синофарм вакцин хийх онлайн урьдчилсан бүртгэлийг нээхэд маш олон хүн хандаж, гуравхан минутад цахим сүлжээнд нь гацалт үүссэн байна. Синофарм вакцины тухай хайлт Тайландын тевиттер хэрэглэгчдийн тухайн өдрийн хайлтыг тэргүүлсэн юм.

АЗИЙН УЛС ОРНУУД ХЯТАД ВАКЦИНЫГ ЯАГААД ИНГЭЖ БАЯРТАЙ ХҮЛЭЭЖ АВСАН БЭ

 

НЭГДҮГЭЭРТ, ХЯТАД ВАКЦИН ХУРДАН БӨГӨӨД ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНД НИЙЛҮҮЛЭГДСЭН. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нэгдлийн үзэл санааг ямагт баримталж, дэлхий нийтэд ялангуяа хөгжиж буй орнуудад вакцин нийлүүлнэ хэмээсэн. Хятад вакцин бол тус улсын хөрш зэргэлдээ олон орнуудын хамгийн түрүүнд хүлээж авсан вакцин юм. Хаврын эхэн саруудад БНХАУ-ын  хөрш зэргэлдээ орнуудад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өвчтөнүүд эмнэлэг бараадан, жирийн иргэд айдаст автаад байх үед хятад вакцин цагаа олсон тусламж болж улс орнуудын цар тахлын эсрэг тэмцэлд итгэл найдвар, эрч хүч нь болсон.

Филиппин, Шри Ланкагийн Ерөнхийлөгч, Камбож, Тайланд, Лаосын Ерөнхий сайд зэрэг БНХАУ-ын  хөрш зэргэлдээ орны төрийн тэргүүн болон Засгийн газрын тэргүүн нар өөрийн биеэр нисэх онгоцны буудалд очиж, хятад вакциныг тосон авч, цаг алдалгүй вакцин нийлүүлж, хэцүү үед туслалцаа үзүүлсэнд Бээжинд талархлаа илэрхийлсэн.

Шри Ланкагийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса “Вакцинжуулалтын чухал үед зарим улс орнууд нийлүүлэлтээ тасалж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хойшлуулж, эсвэл багасгаж байгаа энэ үед  Хятад болон тус улсын вакцинд найдаж болохоор байна” гэжээ. Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Чинь “Хамгийн түрүүнд хийж болох вакцин хамгийн сайн вакцин юм” гэжээ. Тайландын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул, Хятадын дотоодын вакцинжуулалтын хангамж дутмаг зэрэг хүнд нөхцлийг даван туулж, Тайландад вакцин нийлүүлснээр манайд тулгамдаж байсан бэрхшээлийг маш их хөнгөлсөн гэдгийг тодотгосон байдаг.

ХОЁРДУГААРТ, ХЯТАД ВАКЦИН АЮУЛГҮЙ БӨГӨӨД ҮР ДҮНТЭЙ. Хятад вакциныг хийлгэхдээ хүмүүс санаа зовохгүй байж болно. Хятад вакцины аюулгүй байдал, үр дүнгийн үзүүлэлт бүгд ДЭМБ-аас тогтоосон стандартад нийцэж байгаа бөгөөд тархах чадвар илүү өндөр дельта вирусээс ч хамгаална. Хятадын идэвхгүйжүүлсэн вакцины үзүүлэх гаж нөлөө үзүүлэх хувь 100 мянгаас ердөө зургаа байгаа бөгөөд вакцинтай холбоотой сөрөг урвал маш ховор илэрсэн. Индонез, Филиппин, Лаос, Пакистан зэрэг Азийн олон орны төрийн тэргүүн болон холбогдох албан тушаалтнууд вакцинаа олон нийтийн өмнө хийлгэж, хятад вакцинд итгэж буйгаа бүрэн дүүрэн харуулсан.

Зарим нэг хэвлэл мэдээллийн худал мэдээлэл, Хятадын Синовак вакциныг харлуулах гэсэн үйлдлийн эсрэг Малайз болон Тайландын Эрүүл мэндийн яамд баримтаар хариу өгч, синовак вакцины Дельта вирусийн эсрэг өндөр үр дүнтэй байгааг нь судалгаагаар баталсан.

Зарим хөрш зэргэлдээ улс орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятад вакцины тухай шударга дуу хоолойгоо хүргэсээр байна. Бангкокийн Үндэсний шуудан сонинд, синовак вакциныг харлуулж байгаа нь цэвэр улс төрийн болоод бизнесийн эрх ашгийн төлөө юм.

ГУРАВДУГААРТ, ТЭЭВЭРЛЭХЭД ХЯЛБАР. Ши Жиньпин дарга хөгжүүлсэн вакцинаа дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгохоор хичээсээр байгаа юм. Энэ хүрээндээ Бээжин дэлхий нийтэд вакцины эрх тэгш хуваарилалтыг дэмжих зоргилгоор “Нэг бүс, Нэг зам”-ын холбогдох улс орнуудтай хамтран вакцины хамтын ажиллагааны түншлэл байгуулах санаачилгыг  дэвшүүлээд байна. 

Хятад вакцин гарч ирснээс хойш Хятадын тал амлалтаа бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлсээр ирсэн. Хятад вакцины үнэ хямд, тээвэрлэж, хадгалахад хялбар. Түүнчлэн БНХАУ дэлхийн 105 улс оронд вакцин хандивлаж, 60 гаруй улс руу экспортлож, нийт 990 сая тун вакцин нийлүүлээд байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудад вакцин хуваарилуулах зоригоор “Covax” хөтөлбөрт 100 сая тун вакцин хандивлахаар болсон.

БНХАУ вакцины судалгаа, үйлдвэрлэл, хуваарилалтын асуудалд нээлттэй хамтран ажиллах замаар хөгжиж буй орнуудын вакцин үйлдвэрлэх чадамжийг нэмэгдүүлэхэд  туслахдаа баяртай байна. Азид гэхэд Индонез, Малайз, Пакистан зэрэг орнуудтай КОВИД-19-ийн вакцины хамтарсан судалгаа, үйлдвэрлэлийг эхлүүлээд байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүдийг гадаадын хамтрагч талуудтайгаа тухайн орон нутгийн үйлдвэрлэлийн чадамжийг сайжруулахыг дэмжих болно. БНХАУ “Загас өгөхөөс илүү засагчлахзагасчлах аргыг зааж өгөх” хэмээх хэлц үгийг бодит байдал дээр хэрэгжүүлж байна.

КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш Ши Жиньпин дарга олон улсын вакцины хамтын ажиллагааг дэмжин, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтран бүтээхэд түлхэц болж, дэлхий нийтийн цар тахлын эсрэг тэмцэлд Хятад ухаан билэг, төлөвлөгөөгөөр хувь нэмэр оруулахаа олон улсын арга хэмжээний үеэр олонтаа хэлсэн. Хятад вакцин нь аюулгүй байдал, үр дүн, хүртээмж, үнэ зэрэг олон шалгуураар цогц байдлыг хангасан, хүмүүст хэрэгцээтэй, хэрэглэхэд ч боломжтой, санаа амар хэрэглэж болохуйц ард түмний вакцин юм.

Цар тахал улс орнуудыг хатуу сорилтой учруулж байна. Гэвч вакцины хамтын ажиллагаа нь хүмүүсийг илүү эв нэгдэлтэй болголоо. Хятад вакцин цаг нар, хол ойрыг үл хамааран улс орнуудад хүрч,  эв нэгдэлтэйгээр цар тахалтай тэмцэхэд  итгэл, хүч өгч байна. Хятадад “Төрөл саднаа анхаарах. Хөршөө хамгаалах” хэмээх хэлц үг байдаг.  БНХАУ  хүн төрөлхтний эрүүл энхийн цогц нэгдлийн үзэл санаагаа үргэлжлүүлэн баримталж, хөрш орнуудтайгаа вакцины хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгох амлалтаа тууштай мөрдөж, хөрш орнуудтайгаа эв найрамдалтай байж харилцан тусалж, хамтдаа урагшлан  цар тахлыг хамтдаа давах болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буриад(172.69.252.136) 2021 оны 09 сарын 24

Бероселл үнэхээр сайн юм билээ би 3 тун хийлгэсэн

0  |  0
huts(172.69.252.142) 2021 оны 09 сарын 24

үр дүнтэй юм бол яахаараа нийтээрээ хийлгээд байхад тусаад бга юм бэ?!

0  |  0
Top