Халдвартай иргэнтэй зэрэгцэж зогсоод, томуугийн вакцин хийлгэх нь зөв үү!

Т.Давааням | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Коронавирусний анхны тусламжийг өрхийн эмнэлгүүд үзүүлж байгаа билээ. Хавьтал болсон эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэд өрхийн эмнэлэгтээ хандан шинжилгээ өгч байгаа. Хавьтал болсон иргэдээс үнэгүй шинжилгээ авч байгаа бол сайн дураараа шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдээс 25 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ авч байгаа юм. 

Тэгвэл өчигдөр /2021.09.16/ Улаанбаатар хотын 166 өрхийн эмнэлэг тус бүрт 500 ширхэг буюу 83,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг олгосон юм.

Мөн 21 аймагт тус бүр 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур олгосон  бол ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд мөн тус бүр 1000 оношлуур өгчээ. ПСР тодорхойлох оношлуур тус бүр нь 2000 ширхэг нийт 52,000 тодорхойлох оношлуур олгосон билээ.

Өрхийн эмнэлгүүд КОВИД-19 өвчнийг илрүүлэх ажилд оролцож байгаа нь халдвар авсан иргэнээ эрт оношлох, хүндрэл чирэгдэлгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах давуу талтай ч халдвартай өвчтөн үзэх, томуугийн вакцин болон товлолт вакцинд хамрагдахаар ирсэн нярай, бага насны  хүүхдүүдтэй нэг дор дугаарлаж, нэг цэгээс үйлчилгээ авч  байгаа нь маш өндөр эрсдэл дагуулж байна. 

Одоогоор 11-ээс доош насны хүүхдүүд цар тахлын эсрэг ямар ч хамгаалалтгүй байгаа. Тиймдээ 50 мянга гаруй хүүхэд коронавирусээр өвчилж, нэлээд хэдэн хүүхэд эндсэн билээ. 

Ийм байхад товлолт вакцин, томуугийн вакцин хийлгэхээр өрхийн эмнэлэгтээ хандсан бяцхан хүүхдүүд халдвартай иргэнтэй зэрэгцэж зогсоод үйлчилгээ авч байгаа нь монголчууд энэ өвчинд дассан гэлтэй. 

Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал, НЭМГ-ын даргын А\99 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.

“Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161.700 хүүхэд, 10.520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172.220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. 

2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2 настай 487 хүүхэд, 3-5 настай 10.422 хүүхэд, 6-11 настай 11.104 хүүхэд, мөн жирэмсэн эмэгтэй 37 /0,4%/ буюу нийт 22.050 /12,8%/ иргэнийг дархлаажуулсан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(162.158.179.6) 2021 оны 09 сарын 18

Үхэр монголчуудын үйл ажиллагаа, төрийнх нь байгаа байдал нэг иймэрхүү.

0  |  0
Зочин(162.158.89.241) 2021 оны 09 сарын 17

Одоогоор 11-ээс доош насны хүүхдүүд цар тахлын эсрэг ямар ч хамгаалалтгүй байгаа.! Цэцэрлэгт 4,5 насны хүүхдүүд 1 ангид 25 хүүхэд ангидаа шахцалдан ангид дотор маскгүй, байж бна.Тэдгээр хүүхдүүдийг яаж шалгаж бас яахж хамгаалж бна вээ

0  |  0
Zochin(162.158.94.50) 2021 оны 09 сарын 17

Neg oligtoihon ,haryutslagataigaar zohion baiguulchjhaacheee guij bn????

0  |  0
Zochin(162.158.94.50) 2021 оны 09 сарын 17

Neg oligtoihon ,haryutslagataigaar zohion baiguulchjhaacheee guij bn????

0  |  0
zocnin(192.82.64.217) 2021 оны 09 сарын 17

ene bgvi snv ovcnin av gj bga yumu tor zasagaa

0  |  0
Top