Б.Жаргалсайхан: Бензинээс онцгой албан татвар авдаг жишгийг эргүүлэн тогтооё

2021 оны 09 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2021.09.13/ Төрийн ордонд болж байна.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон аж ахуйн нэгжийн төлөөллүүд үг хэлж, санал бодлоо солилцсон буй юм. Энэ үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан дараах байрь суурийг илэрхийллээ.


 

Тэрбээр "Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь амралтын газруудаар дүүрэн согтуу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ.

800 жилийн өмнө монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна.

Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг байдлыг болиулж, хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний  гаргалт өссөнгүй.

ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай.

Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй вэ.

Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвар авдаг жишгийг эргүүлэн тогтооё. Манайх шиг татваргүй улс алга. Тиймээс жорлондоо орохдоо машин унах шахуу байдалд орчихоод байна. Төрийн ордныг тойроод битүү приүс. Өглөө ирээд зогсчихдог. Үүнээс болж түгжрэл үүсэж, хаашаа ч явах гарцгүй,  ажил хийж болохгүй байна.

Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын  энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо" гэв. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bunia(172.69.252.138) 2021 оны 09 сарын 13

buyn jagaa unen hellee !

0  |  0
ЭЛЬДОРАДО(172.69.45.138) 2021 оны 09 сарын 13

ЖАГАА ЧИ БОЛЬ Л ДОО. ҮНЭНДЭЭ БОЛ ЧАНАРГҮЙ МУУ ГАТАХУУН БЕНЗИН ЗАРАХ ЯВДАЛ ГАЗАР АВСАН НЬ НААД ОНЦГОЙ ТАТВАР ЧИНЬ ӨНДӨР БАЙГААГААС БОЛООД БАЙГАА ЮМ ШҮҮ. ЛИТР ТУТАМД НЬ 280 ТӨГРӨГИЙН ОЭГЦО ТАТВАР АВААД БАЙХААР ЧИНЬ АРГАГҮЙ БИЗ ДЭЭ?ДЭЭРЭЭС НЬ ГААЛИЙН ТАТВАР, ТӨМӨР ЗАМЫНХ ГЭЭД ЛЯ ВЖ ӨГНӨ. ЗА БАС ТЭГЭЭД ААН-Н ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ГЭЭД Л.. ТЭГЭХЭЭР ЭНЭ ХЭДЭН КОМДАНИУД ЧИНЬ БУЯНЫ БУС АШИГИЙН БАЙГУУЛЛАГА УЧИРААС АШИГАА АЛДАХГҮЙН ТУЛД ЕСӨН БУСЫН АОРГА СААМ ХЭРЭГЛЭН БИЗ ДЭЭ?

0  |  0
Top