Их хэмжээний ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ түүж, бэлтгэсэн ХҮҮХДҮҮДИЙГ саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Өсвөр насны хүүхдүүд их хэмжээний хар тамхины ургамал түүж, бэлтгэж байгаад цагдаагийн байгууллагад саатуулагджээ.

Тодруулбал, хичээлийн шинэ жилийн эхний өдөр 13-14 насны эрэгтэй хүүхдүүд нийлж, 5-6 кг жинтэй каннабис буюу хар тамхины төрлийн олсны ургамлыг хууль бусаар, түүж бэлтгэн мотоциклоор тээвэрлэж явжээ. Улмаар хэргийн газраас дээрх ургамлыг хураан авч, хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Хуулийн байгууллагаас эдгээр хүүхдүүдийг хэрэг хүлээх чадвартай гэж үзэж байгаа ба 14 нас хүрсэн бол хариуцлага хүлээдэг ажээ. Тиймээс хар тамхи буюу сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн эм бэлдмэлийн хэрэглээг хянахад дан ганц цагдаагийн байгууллага биш эцэг, эхийн оролцоо, төрийн бүх шатны байгууллагын дэмжлэг шаардлагатай байгаа юм.

Улсын хэмжээнд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын тархацыг тогтоосон аймгуудын нутаг дэвсгэрт зэрлэгээр ургаж байгаа нь залуусын хэрэглээг улам нэмэгдүүлж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 05/06 дугаар зөвлөмж,  Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар баталсан удирдамж, төлөвлөгөө, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу зарим аймгийн нутаг дэвсгэрт зэрлэгээр ургаж байгаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх олсны ургамлыг хоёр жил тутамд устгалд оруулдаг.

Тус газрынхан 2019 оны зургаа, долоодугаар сард “Устгал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт 1728.5 га талбайд устгал хийсэн аж.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.70.220) 2021 оны 09 сарын 07

Энэ насанд хүрээгүй хүүхдүүдийн цаадах насанд хүрсэн далд эзнийг олох хэрэгтэй. .Наадуул чинь эрүүгийн хэрэг хүлээх нас болоогүй бна.Ашигласан гар хөл болгосон новшийг олоочээ.

0  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

\nСайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

\nСайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 52 48 39 19

0  |  0
mnbvc(81.223.16.46) 2021 оны 09 сарын 06

Эд нар өөрөсдөө мэдэхгүй хэн зааж өгч шан амлаад бна

0  |  0
(139.5.218.51) 2021 оны 09 сарын 09

arhi chini har tamhi bizdee ugui yum uu?odoo bugdeeree l tamhi tataj baigaa bizdee,bur delguurees hudaldaj avaj baihad,udahgui hamag humuus chini ameriked ochij uvs tataj amidaraad mongold hun uldehiim uu??

1  |  0
zochin(202.21.127.136) 2021 оны 09 сарын 06

gadaa heer chini haa saigui taraad urgachihsan baihad teruunteigee ehleed temtsej ustgaach. nasand hureegui huuhduud baitsaaj baihaar. bur neg mal sh te

1  |  0
Top