"The Matrix 4" киноны трайлер цацагджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

"The Matrix 4" киноны трайлер өнгөрсөн мягмар гарагт цацагджээ.

Киану Ривз гол дүрийг нь бүтээж буй  "The Matrix" киноны  дөрөвдүгээр анги 2021 оны тавдугаар сарын 21-нд  кино театруудаар гарч эхлэх байсан ч цар  тахлын улмаас хойшлогдсон юм.

"The Matrix" киноны  жүжигчдийн багт Киану Ривз, Кэрри-Энн Мосс нараас гадна Нил Патрик Харрис, Яхья Абдул-Матин II, Жада Пинкетт Смит нар багтсан байна.

Эргэн сануулахад "The Matrix" кино нь анх 1999 онд нээлтээ хийж байсан билээ.

Нийт 63 сая ам.долларын өртгөөр бүтээгдэж байсан тус бүтээл нь кино театруудаас 460 сая ам.доллар олж, дөрвөн Оскарын шагнал хүртэж байсан түүхтэй.

 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(59.153.114.240) 2021 оны 08 сарын 27

Жон Матрикс юм бишүү

0  |  0
Ок(202.126.89.199) 2021 оны 08 сарын 27

Юун жон вик вэ. Фан мэд байх шиг байхын

0  |  0
Top