ТАВЫН ДАВАА: П.Бүрэнтөгс, Э.Оюунболд аваргууд өвдөг шороодлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. 

Тавын давааны эхэнд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Эрхэт Монгол" группийн бөх, аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодлоо. Түүнчлэн аварга П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн харьяат, Аймгийн арслан Д.Төрболдод өвдөг шороодож, тахимаа өглөө. 

Барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзэж байгаа юм. 

Тавын давааны ам авсан байдлыг танилцуулъя.

ТАВЫН ДАВААНЫ ДҮЙЗ
 

  1. Г.Эрхэмбаяр У.ав - Б.Хадбаатар А.а
  2. П.Бүрэнтөгс  У.ав - Д.Төрболд А.а
  3. Э.Оюунболд У.ав  - Э.Нямаа А.а
  4. Н.Жаргалбаяр У.з - Ц.Адьяа А.а
  5. Б.Батмөнх У.з - Ш.Дарханбат У.н 
  6. М.Бадарч У.з - Б.Чимэдвандан У.н
  7. Б.Бат-Өлзий У.х  - Х.Оргилболд А.а
  8. Д.Анар У.х - Н.Батсайхан А.а
  9. Д.Бат-Эрдэнэ У.х - Б.Уртнасан А.з
  10. Б.Зоригтбаатар У.х - Г.Өсөхбаяр А.а
  11. Ч.Хөхчирэнгэр У.н - Г.Жамбалдорж Ц.а
  12. Л.Батзориг У.н - Т.Довчинсэмбээ А.а
  13. Д.Амарсайхан У.н - Э.Ууганбаяр А.а
  14. Д.Хүдэрбулга У.н - Э.Мөнхбаатар А.а
  15. Ц.Мөнхбаяр У.н - Э.Энх-Амгалан А.з
  16. О.Мөнх-Эрдэнэ У.н - Э.Мөнхжаргал А.з

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.81.21) 2021 оны 08 сарын 17

Олиггүй л нөхөр юм даа энэ Оюунболд, уг нь асуудлаа нэг тийш болтол барилдах хэрэггүй л баймаар, хоосон хоночих гээд байгаа юм байх даа шуналтай туучий чинь

0  |  0
Top