Аварга Э.Оюунболд арслан Ц.Содномдоржоор ГУРАВ ДАВЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. 

Улсын аварга Э.Оюунболд энэ даваанд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж барилдан, давлаа.

Гурвын давааны өмнө С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нарын аваргууд болон улсын арслан Ц.Содномдорж нарын бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой бус арслан цолтой барилдах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн тул ам авах байдал нэлээд удааширсан.

Ингээд гурвын даваа эхлэхэд аварга Э.Оюунболд арслан Ц.Содномдоржийг амлаж, шуугиан тарьсан юм.

Энэ удаагийн барилдаанд аварга Ч.Санжаадамба барилдсангүй. Барилдаагүй шалтгааныг допинг хэрэглэсэн бөхчүүдийг эсэргүүцсэн гэж ойлгож болно. 

Түүнчлэн Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй цолтнууд барилдаагүй бөгөөд харин Шүүхийн шийдвэрээр 1 жил барилдах эрхээ хасуулаад байсан улсын аварга Э.Оюунболд эрх нь сэргэсэн тул ирж зодоглон, хоёр даваад байгаа юм. 

Барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзэж байна. 
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gantulga.(203.91.115.42) 2021 оны 08 сарын 18

Цувдайгаа унжуулсан Бүрэнтөгсийн ах дүү.хамаатан садан гээд баахан муусайн хазгай хэлтэй UFS-д Хэнтийн Дархан сумаар хог нэгээрээ...мөрөөрөө амьдарч чадахгүй хулгай хийнэ.

2  |  1
Зочин(192.82.89.18) 2021 оны 08 сарын 20

Оюунэрдэнэ дахиад допинг хэргэлчихсэн байгаа нь тодорхой байгаа биздээ, допингийг нь Магалжав аргалах уурэгтэй, Хурэлсух хогийн муу сда юм даа

1  |  1
Содномын зөв шүү.(122.201.24.218) 2021 оны 08 сарын 20

Содном болон бусад бөхчүүл эсэргүүцсэн нь зөв шүү дээ Монголд үнэн шудрага зүйл гэж огт алга энэ шалдан допингоо шийдэж чадахгүй байгаа нь МБХ ний удирдлагуудтай холбоотой хатуу чанга арга хэмжээ аваад явдаг бол наадам ч сонирхолтой болох буй за.

2  |  1
haha(94.191.152.252) 2021 оны 08 сарын 20

ene sda ahid adernilan shahultsiin bishvv\nar tal ni uhnaa baterdene abrga gd bgaashde..\nhachin tsundai idda yumaa !

1  |  0
Зангар(202.179.25.78) 2021 оны 08 сарын 20

Дахиад допингодчихсон юм шиг харагдаад байх чинь юу вэ?

3  |  2
Top