Ц.Намуунцэцэг шууд хүрэл медалийн төлөө барилдах боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 07

Өчигдөр (2021.08.06) олимпын дэвжээнд зодоглосон манай хоёр бөх болох Ц.Намуунцэцэг (50 кг), Т.Тулга (65 кг) нар хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой япон бөхчүүдэд дийлдсэн ч Японы хоёр бөх финалд шалгарснаар манайхан дагаж барилдах боломж гарч ирсэн билээ. 

Т.Тулга өнөөдөр Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялж чадвал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой халз тулахаар байгаа.
 


Тэгвэл Ц.Намуунцэцэгтэй дагах барилдаанд гарах байсан Эквадорын бөх Л.Иепс гэмтсэн бололтой. Манай тамирчинд ялалтыг өгснөөр Ц.Намуунцэцэг шууд хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх М.Стадниктай барилдах эрхтэй болж байна. 

Медалийн төлөөх барилдаанууд 20:00 цагаас эхэлнэ. Харин Т.Тулгын зодоглох дагах барилдаан 17:45 цагт эхэлнэ. 

Аваргын төлөө барилдах бөхчүүд
 

Эрэгтэй, 65 кг
 

  • Такуто Отогуро (Япон) - Гаджи Алиев (Азербайжан)

Эрэгтэй, 97 кг
 

  • Абдулрашид Садулаев (ОХУ) - Кайл Снайдер (АНУ)

Эмэгтэй, 50 кг
 

  • Юи Сүсаки(Япон) - Сунь Янань (Хятад)

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gaalrid(43.242.243.31) 2021 оны 08 сарын 07

moorn tomkoo tomoo boldula uuchure duusan boldog heleh geel.zoodni tulaan ued morn dielgded uuchure duugaad.

0  |  1
monhono(43.242.243.31) 2021 оны 08 сарын 07

moron tomoo uuhcur edusan bolhig meedeleh geel.morn tomoo bolo tomko yalgdsan shuu zododni ued duuslaa.uuchre duusgaad kirgiz mongol nutags zailaa.

1  |  1
зочин(192.82.73.65) 2021 оны 08 сарын 09

японоо дагаад бай2. сайныг дагавал сарны гэрэл

3  |  0
Алимаа(202.55.188.110) 2021 оны 08 сарын 08

Намуунцэцэгтээ амжилт хүсье

3  |  1
Top