Доналд Трампын засгийн газрын санаачилсан дүрмийг хүчингүй болгожээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

Өнгөрөгч /2021.07.06/-нд Үндэсний аюулгүй байдлын яам санал болгосон нэг шинэ дүрмийг татан буулгаснаа мэдэгджээ. Уг санал болгосон шинэ дүрмийг Д.Трампын засгийн газар 2020 онд санаачилсан бөгөөд ихэнх оюутны визийн хүчинтэй байх хугацааг 4 жил, Ази, Ойрх Дорнод, Африкийн зарим орны оюутнуудын визийн хугацааг 2 жил байхаар тогтоохыг санал болгожээ.

Жо Байдены засгийн газар цагаач иргэдийн тухай өмнөх засгийн газрынхаа холбогдох бодлогыг өөрчлөхөөр чармайж буй нь энэ юм хэмээн эх сурвалжид дурджээ. Үндэсний аюулгүй байдлын яам мэдэгдэхдээ, санал болгосон шинэ дүрмийг ноднин нийтэлсний дараа нэг сарын дотор 32 мянга шахам сэтгэгдэл хүлээн авсны 99% хувь нь эсэргүүцэж буйгаа илэрхийлж, шинэ дүрэм гадуурхалын өнгө аяс агуулсан бөгөөд олон улсын оюутнуудад маш хүнд дараас авчирна гэдгийг онцолсон гэжээ.

Жон Байден энэ оны 2-р сард захирамж гаргаж, цагаач иргэд шаардлагатай тэтгэмж, туслалцаа хүртэхэд саад болж буй системийн асуудал оршиж байгаа эсэхийг шалгахыг Үндэсний аюулгүй байдлын яамд үүрэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top