Жүдо ДАШТ: Японы шигшээ баг 2007 оноос хойш анх удаа хөнгөн жинд медаль авсангүй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Унгарын нийслэлд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо.

Японоос эмэгтэй 48 кг-д барилдсан хоёр бөх финалд алтан медалийн төлөө өрсөлдсөн бол эрэгтэй 60 кг-д оролцсон хоёр  жүдоч медальд хүрж чадсангүй. 2018, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Нагаяма Рюүжү гуравдугаар тойрогт ялагдсан. Харин Үүрээний хаан алдарт Когагийн ууган хүү Кога Гэнки хоёрдугаар тойрогт анхны барилдаандаа ялагдаад тэмцээнийг орхилоо. Япончууд эрэгтэй хөнгөн жинд ДАШТ-д медаль аваагүй тохиолдол хамгийн сүүлд 2007 онд болж байжээ.
 


Эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Иноүэ Косэй “Хоёулаа авьяас чадвар, хүч чадлаа гаргаж чадалгүй ялагдсанд дасгалжуулагчийн хувиар ихэд харамсаж байна. Тэд хоёулаа формдоо ороогүй байсан. Нагаямагийн бэлтгэл хийдэг Токай их сургуулийн жүдо бөхийн багт ковидийн халдвар гарсны улмаас хаагдаж, хөл хориогоор стресст орсон нь нөлөөллөө. Харин Гэнки зүүн өвдөгний гэмтэлтэй барилдсан. Хэн хэнд нь том сургамж болсон байх” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top