Катар 2022: Киргизийн багийн ахлагч өнөөдөр тоглохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Өнөөдөр Катар 2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Азийн хэсгийн урьдчилсан шатны тоглолт Японд эхлэх юм.

Монголын шигшээ баг өнөөдөр 15:00 цагаас Япон улсын Осака хотод Киргизийн багтай тоглоно.

Киргизийн багийн ахлагч Валерий Кичин торгуулийн улмаас өнөөдрийн тоглолтод оролцохгүй болжээ. Тажикстантай хийсэн тоглолтод Кичин хоёр шар картаар торгуулсан байсан бөгөөд ФИФА-гийн Сахилгын хорооноос түүнийг Монголтой хийх тоглолтод талбайд гарахгүй болохыг анхааруулсан байна.

Өнөөдрийн тоглолтод Мирлан Мурзаев Киргизийн шигшээ багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top