Озэки Тэрүнофүжитэй Зуны тэмцээний банцүкэ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

Японы сүмо бөхийн холбооноос тавдугаар сарын 9-нд Токиод эхлэх Зуны тэмцээний банцүкэг өнөөдөр (2021.04.26) зарлалаа.

Токио болон дөрвөн том муж, хотод Засгийн газраас хөл хорионы дэглэмийг Тавдугаар сарын  хүртэл зарласан байгаа. Тиймээс Зуны тэмцээний эхний гурав хоног үзэгчгүй явагдах юм.
 


Какүрюү зодог тайлснаар Хакүхо ганцаараа ёкозүна цолтой барилдана. Харин Тэрүнофүжи дэвшсэнээр Зуны тэмцээнд дөрвөн озэки зодоглох юм.

Хакүхо гэмтлийн улмаас барилдахгүй тул дөрвөн озэки зүүн, баруун жигүүрийг манлайлан барилдах гэж байна. Гурван удаа түрүүлэхдээ нэг ч удаа озэки цолтой түрүүлж байгаагүй Тэрүнофүжи өнөөдөр сэтгүүлчдэд “Сүүлийн үед шинэ ёкозүна төрөөгүй байгаа тул бөх сонирхогчид шинэ аварга хүлээж байгаа үед болж байгаа тун чухал тэмцээн.

Ёкозүна болохын тулд озэки цолтон башё бүр түрүүлэхийн төлөө тэмцэж байх ёстой. Дөрвөн озэки Зуны тэмцээний гол баатрууд байх болно гэж бодож байна” гэж ярилаа.

Манай макүшитагийн бөх Дайтэнма дэвжээ нь хаагдсаны улмаас Хаккакү дэвжээнд шилжиж, нэрээ Хокүтомарү болгон өөрчилжээ. ОХУ-ын нэр дээр барилдаж байгаа Рога макүшитагийн 3 дээр байгаа бол Хокүсэйхо Э.Даваанинж макүшитагийн зүүний ес дээр эрэмблэгджээ. Мөн коронавирусний улмаас Хаврын тэмцээнд барилдаагүй ч банцүкэ буураагүй Хокүтэнкай Г.Сүхбат 5-д, Аби 49 байр ахин макүшитагийн 7-д дэвшээд байгаа тул макүшитагийн дээд хэсэг маш өрсөлдөөнтэй болох нь ойлгомжтой.

ЗУНЫ ТЭМЦЭЭНИЙ БАНЦҮКЭ

Хакүхо Ёкозүна

Асанояма Озэки Такакэйшёо

Шёодай Озэки Тэрүнофүжи

Такаясү Сэкивакэ Таканошёо

Митакэүми Комүсүби Дайэйшёо

Вакатакакагэ Маэгашира-1 Хокүтофүжи

Мэйсэй М-2 Тобизарү

Аойяма М-3 Чиёонокүни

Кирибаяма М-4 Миёогирюү

Хоошёорюү М-5 Ооношёо

Хидэноүми М-6 Ичиножёо

Точиношин М-7 Такарафүжи

Цүрүгишёо М-8 Эндо

Шиманоүми М-9 Кагаяки

Тамаваши М-10 Тэрүцүёоши

Котоновака М-11 Чиёошёома

Котоэко М-12 Окиноүми

Акисэяма М-13 Дайамами

Рюүдэн М-14 Чиёотайрюү

Кайсэй М-15 Мидорифүжи

Ишиүра М-16 Чиёомарү

Акүа М-17

Монгол бөхчүүд

Жюүрёо

Б-3 Азүмарюү С.Тодбилэг

Б-7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

Б-10 Миторюү Б.Төрболд

З-13 Дайшёохо Ч.Шижирбаяр

Макүшита

З-5 Хокүтэнкай Г.Сүхбат

З-9 Хокүсэйхо Э.Даваанинж

Б-14 Сакигакэ Я.Баттүшиг

Б-16 Тамашёохо Э.Энхманлай

З-35 Ёошёояма Б.Анхбаяр

З-49 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-51 Хокүтомарү Н.Чинзориг

Санданмэ

Б-7 Саданохикари Д.Наранцогт

Жонидан

З-18 Араүма Б.Төртогтох

Б-103 Кагамио Б.Нанжид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top