UFC 261: Д.Батгэрэл 50 секундэд хүнд цохилтоор яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 25

АНУ-ын Флорида мужийн Жексонвиллд холимог тулааны UFC 261 тэмцээн болж байна. UFC холбооны хагас дунд жингийн аварга Камару Усман бүс хамгаалах тулаанаа Хорхе Масвидалийн эсрэг хийх бол Киргиз-Перугийн аварга Валентина Шевченко Бразилын Жессика Андрадетай, Хятадын аварга Чжан Вейли АНУ-ын Роуз Намаюнастай аварга цолоо хамгаалах юм.

Тэмцээний хоёр дахь тулаанд Өвөр Монголын Qileng Aori хэмээх залуу АНУ-ын Жефф Молинатай тулалдлаа. Монгол залуу эхний үед илүүрхэн, давамгайлж байсан ч маш их цохилт алдаж байсны харгайгаар оноогоор (29-28, 29-28, 29-27) ялагдлаа. Эхний гурван тулаанд бүгд БНХАУ-ын тамирчид гарсан. Энэ нь ч UFC холбооны бодлого биз ээ.

Тэмцээний дөрөв дэх тулаанд манай тулаанч Д.Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадтай тулалдсан. Кевин 28 настай. Холимог тулаанд 11 тулалдаж, 9 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй. 5 удаа хүнд цохилтоор, 3 удаа өчиж, боох мэхээр ялж байжээ.

Манай тамирчны хувьд холимог тулаанд 8 ялж, 2 ялагдсан. Тулааны хамгийн том холбоо болох UFC-д гурав дахь тулаанаа хийх гэж байна. Аргентины Guido Cannetti-г ялснаасаа хойш нэг жил, нэг сарын дараа тэмцээнд орж байгаа нь энэ. Цаашдаа UFC-д тулалдахын тулд ялах ёстой тулаан.

Кевин Нативидад жи жицү суурьтай, сүүлийн 6 тулааныхаа тавд нь ялсан байна. Бооцоо тавигчдын ихэнх нь манай тамирчинг ялна гэж үзжээ.

Тулаан эхэллээ. Нэг нэгнээ туршин хэсэг нударга зөрүүлсний эцэст Дана Батгэрэл баруун өшиглөөд, тэр дор нь баруун гарын цохилт угсрууллаа. Кевин цохилтоос зайлан, урагш ирэхэд нь манай тулаанч угтуулан зүүн гараар цохиж унагаан, гүйцээхэд шүүгч Дин тулааныг зогсоолоо. Ердөө 50 секунд.

Тулааны дараа Д.Батгэрэл “Хурдан ялж чадсандаа баяртай байна. Жингийнхээ шилдгүүдтэй үзэлцэх хүсэлтэй” гэж ярьлаа.  UFC холбооны анхны монгол тулаанч маань цаашид энэ холбоонд олон монгол залуусыг авчрах гайхамшигтай чухал ялалтыг авчирлаа.

Баяр хүргэе, баярлалаа Дана Батгэрэл.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг (202.179.25.250) 2021 оны 04 сарын 25

Мундаг байлаа амжилт.

1  |  0
Tsiba(202.9.41.43) 2021 оны 04 сарын 25

Мундаг юмаа. Цаашид амжилт гаргахыг хүсэн ерөөе

1  |  0
Баатар(122.201.31.194) 2021 оны 04 сарын 25

Баярлалаа мундаг байна?

1  |  0
уухай(124.158.85.73) 2021 оны 04 сарын 25

ОГШЛОО. ДҮҮД БАЯРЛАЛАА, ЧИНГИС ХААН АМЬД ГЭДГИИГ ДЭЛХИИД, монголчудад санууллаа

1  |  0
зочин(103.57.93.125) 2021 оны 04 сарын 25

манайханд ч өвөг дээдсийн тулаанч ген байдаг даа дэлхийд монгол хүн Чигэсийн үр удамаа гэдэг мэдрүүлэх хэрэгтэй шүү залуусаа

1  |  0
Justice(66.181.161.45) 2021 оны 04 сарын 25

Сайхан ялалт байна. Браво.

1  |  0
үнэн(192.82.73.88) 2021 оны 04 сарын 25

Энэ хол явахгүй амьтан байна. Дэлхийд эхний жиндээ эхний 100 дотор орж чадвал их юм

4  |  6
Erka(64.119.22.7) 2021 оны 04 сарын 25

Bayar hurgey.

3  |  0
Police(203.91.115.44) 2021 оны 04 сарын 25

Er hvn

3  |  0
Top