Кремльд алхаж чадаагүй Кремлийн ХҮРГЭН

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30
Хүмүүс Женко (Ерөнхийлөгч Х.Баттулга)-г Оросын хүргэн л гэх. Ерөнхийлөгчөө орос эхнэртэйг Монголчууд мэднэ. Харин албан ёсны үгүйг мэдэхгүй. Ямар ч гэсэн Монгол Улс тэргүүн хатагтайгүйгээр төрийн тэргүүний нэгэн бүрэн эрхийг үдэж байна. Монголчуудын түүхэнд орос эхнэртэй хоёр дахь төрийн тэргүүн нь Х.Баттулга. Эхнийх нь Ю.Цэдэнбал. Тэгэхдээ Ю.Цэдэнбалын Монголынхоо төлөө бүтээсэн, Х.Баттулгын Монголчуудаа хагалсан хоёр яг тэнцэнэ. Сүүлчийн бодит жишээ гэвэл, өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн байдгаа зольж явж ялалтад хүргэсэн АН-аа хоёр дарга, хоёр тамгатай болгож амжив.
 
Бид дотооддоо л “Оросын хүргэн” гээд байгаа болохоос гадна талдаа Оросууд Х.Баттулгыг хүргэн байтугай тусгаар улсын Ерөнхийлөгч ч гэж тоохгүй байх шиг! Яагаад гэвэл, манай Ерөнхийлөгч Москвад албан ёсны төрийн айлчлал хийх гэж дөрвөн жил хүсэлт тавиад бүтсэнгүй. Монголын Гадаад Харилцааны Яам, дипломатууд дөрвөн жил хөөцөлдөөд, Д.Даваа гэж Ерөнхийлөгчийн зөвлөхийг нь Элчин сайдаар томилж явуулаад ч айлчлалыг бүтээж барсангүй.
 
“Хүргэнээ” хүлээж авдаггүй айл байдаг л юм байна. Хамар хашааны өрхийн тэргүүндээ хатуурхдаг хөрш байдаг л юм байна. Яагаад гэдгийг мэдэхгүй. Сүүлд, энэ оны гуравдугаар сард айлчлахаар бэлтгэлийг хангаж, “Монгол эм импекс” компанийн гэрээлж, мөнгийг нь шилжүүлсэн байсан 20 мянган хүн-тун “Спутник-В” вакцины 10 мянгыг Ерөнхийлөгчийн айлчлалын бэлэг болгож үлдээгээд байв. Тэгтэл оросууд саяхан үлдэгдэл 10 мянган тун вакцинаа нааш ачуулжээ. Эндээс хоёр ньюанс гарна. Нэгд, Оросууд манай Ерөнхийлөгчийг хүлээж авахгүй гэдгээ боловсноор илэрхийлжээ. Хоёрт, Орос бол их гүрэн шигээ төрийн ой санамж агуу улс. Тэд дэлхийн улс төрийн хөлөг дээр алдаагаа давтдаггүй. 2009 оны Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө В.Путин Япон бил үү, Хятадад айлчлаад буцахдаа манай улсад дөрвөн цаг саатсан юм.
Төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулж, тухайн үеийн Ерөнхийлөгч, мөн улирахаар дахин нэр дэвшээд байсан Н.Энхбаяртай зэрэгцэж суугаад “Н.Энхбаяр бол сайн удирдагч, монголчууд та бүхэн Н.Энхбаяраа дэмжээрэй” гэж хэлсэн удаатай. Харин сонгуулийн дүн эсрэгээр гарч, Н.Энхбаярын өрсөлдөгч Ц.Элбэгдорж сонгуульд ялсан. Монголчууд, Монгол Улс дэлхийн хэвлэлийн гол болох нь ховор бөгөөд тийм өгөгдөл багатай л даа. Харин дэлхийн хүн В.Путин өөрөө Улаанбаатарт түр саатсан нь Монголыг тухайн үедээ дэлхийн хэвлэлийн анхааралд өртүүлж, Америк болон Барууны хэвлэлүүдэд “Орос нь Монголын дотоод хэрэгт оролцлоо, Путин Монголын сонгуульд нөлөөлөх гэж байна..., Одоогийн Ерөнхийлөгчийг нь дэмжсэн хоёр өгүүлбэр хэлэхийн тулд Путин Улаанбаатарт түр буужээ...” гэх зэргээр бичиж, ОХУ-ыг буруутган шүүмжилж байлаа. Энэ алдааг Оросын энгийн иргэд мартсан ч, Оросын төр мартахгүй. Орос бол улс төр, дипломатыг урлагийн түвшинд хийдэг дэлхийн агуу гүрэн. Иймд хэдийгээр “хүргэн” нь гэх боловч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах байтугай, дахин нэр дэвших нь ч тодорхойгүй Х.Баттулгыг Кремльд хүлээн авч, вакцин богцлоод буцаах улс төрийн алдаа гаргахгүй л дээ.
 
Монголын төрийн тэргүүнийг, “хүргэнээ”, ер нь аль нь ч бай хүлээж аваагүй нь Москвад нэг их гарзгүй. Харин Монголын Төрийн тэргүүн дөрвөн жил хөршдөө, ОХУ-д айлчилж чадаагүй нь монголчуудад гарзтай. Эндээс монголчууд алдахаас оросууд алдахгүй.
 
Гадаад бодлого бол газар зүйн байршилдаа байдаг гэж Напалеон Бонапарт хэлжээ. Мөн жижиг улсын гадаад бодлогод том хөршийнх нь бодлого голлодог гэх орчин цагийн үг ч байх. Энгийн, жижиг жишээ гэвэл, “Ковид-19”-ийн вакцин “Спутник-В”-г дэлхий хүлээн зөвшөөрч, Монголчууд уг вакциныг тариулахыг хүсэж байгаа ч, Монголд олдохгүй байна. Засгийн Газар зөвхөн вакцин худалдаж авах зорилгоор Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциацаас 50 сая долларын санхүүжилт хөөцөлдөж байгаа. Мөнгө нь бүтэж байтал халдварын тархалтаас шалтгаалан Монголд вакцин нийлүүлж байсан гол түнш Энэтхэг улс “АсртаЗенека”-гийнхаа экспортыг түр зогсоожээ. Эндээс, вакцин дээр хүртэл Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэдэг сул тал тодорч байна. Юу гэхээр, хажуу хашааны айлд нь дэлхийн хамгийн сайн вакцин байсаар байхад бид хаа хол далай, тэнгис гатлаад мөнгө, бас вакцин хайж байна. Энэ нь Тавантолгойгоос төмөр замаар шууд урагшаа 276 км яваад Хятадын буюу нүүрсний зах зээлтэй шууд холбочих бэлэн маршрут байсаар байхад хойшоо 4600 км тойруулж Владивосток хүргэж заавал Оросын нутгаар дамжуулж Хятадын зах зээлтэй холбоно гэдэг “хүргэний” бодлоготой ихэд адилхан юм. Хэрвээ Монгол Улс хүлээгээд авах нэр, нүүртэй Төрийн тэргүүнтэй байсан бол, “хүргэн хүү” хүчтэй нь үнэн бол вакцин дээр ингэж далай, тэнгис гатлан модоо барихгүй л байх байлаа.
Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш П.Очирбатаас эхлээд Х.Баттулгыг хүртэл таван хүн Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчөөр ажиллажээ. Тэднээс бүрэн эрхийн хугацаандаа улсаа төлөөлж Орост албан ёсоор айлчилж, Кремльд алхаж үзээгүй ганц л хүн байна. Тэр нь Х.Баттулга. Тэгээд бас “хүргэн" гэж байгаа юм аа! Агуу түүхт Орос цэргүүдийн өмнүүр хөл тавьж, Улаан талбайд тусгаар улсын төрийн дууллаа эгшиглүүлэн Москвад айлчилж чадаагүй.
Монголын Төрийн тэргүүн, Кремльд алхаж чадаагүй Кремлийн “хүргэн” гэхээр харамсалтай л юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ганц Кремльд алхаж амжаагүй юм биш.
 
Тэр НҮБ-ын ногоон гантигт индэр дээрээсээ улсаа төлөөлж үг хэлэх байтугай, НҮБ-д айлчилж амжилгүй нэгэн бүрэн эрхээ дуусгаж байна. НҮБ бол Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг олон улсад баталгаажуулан тунхаглаж байдаг дэлхийн Засгийн газар. Элсэх гэж, Монголынхоо тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх гэж үе үеийн эх орончид 1945 оноос хойш бүтэн 16 жилийг зориулсан байдаг юм. Монгол Улсаа даян дэлхийн улс гүрнүүдийн эгнээнд багтаахын тулд дөрвөн удаа өргөдөл өргөн барьж, 13 удаа хэлэлцүүлж, эх орныхоо зүүн, баруун хязгаарын зарим нутгаа өгөн байж тусгаар улсынхаа алтан соёмбот төрийн далбааг НҮБ-ын тэнгэрт мандуулсан билээ. Энэ үнэ цэнийг жүдогийн цуврал тэмцээнээс дорд үзсэн Төрийн тэргүүнтэй байсан гэхээр бас л гомдмоор.
 
Ер нь ингэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг юу вэ? Хүмүүс ихэнхдээ ард түмнийхээ эв нэгдлийг хангах гэж хариулна. Энэ бол Төрийн тэргүүний хамгийн, хамгийн чухалд тооцогдох үүрэг мөн. Мөн Ерөнхийлөгчийн хоёр дахь гол үүрэг бол гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлж, олон улсын гэрээ байгуулах бүрэн эрхтэй ганц субъект. Одоогийн Ерөнхийлөгч хойд хөрш ОХУ болон НҮБ хоёрт улсаа төлөөлсөнгүй, нэг ч удаа айлчилсангүй. Өөрөө хүсээгүй, цаад айл хүлээж аваагүйн зовлон аль аль нь бий л байх. Харин Үндсэн хуулийн үүргээ биелүүлдэггүй, биелүүлэх чадамжгүй, Үндсэн хуулийн үүргээ биелүүлэх гадаад нэр хүнд, харизмгүй гээд нэг хүнээс хамаарсан зовлон нь бүх Монголчуудынх болох нь Монгол Улсад л хохиролтой юм даа.
 
Эх сурвалж: Sonin.mn

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.21.112) 2021 оны 04 сарын 04

erunhilegchin ajlin alb unher muu ajillaaa

0  |  0
zochin(64.119.21.112) 2021 оны 04 сарын 04

30 ger bultei temtsen geseer baahan humusig hils hergeer shorond oruulad uls ornoo taltsuulad huviin hedhen company ni l gaagui tomroh shiv de! muu erunhilugch bailaa! erunhiilugchiin sentiiges buuval mash olon hergud ni ar araasa garah bh!

0  |  0
Зочин(202.9.47.17) 2021 оны 04 сарын 03

Атаархагч нар, бөөсөг долоогч нар боль

0  |  0
Би хэн энэ боловсрол(76.175.50.11) 2021 оны 04 сарын 03

Хэн нэн боловсролгүй нэр хүндгүй хорчинг тоож урих вээ орос путин тэгж доошоо орохгүй ээямар хүн бээ гэдгийг биднээс илүү мэдэж бга

0  |  0
Зочин(202.126.90.6) 2021 оны 04 сарын 02

Наранбаатар чи өөрөө урвагч, долдой, өс хонзон санагч, ашиг хонжоо харагч шүү дээ.

0  |  0
Хэнгрэг(202.55.188.108) 2021 оны 04 сарын 02

Нэр хүнд о бээжинд гүйж очоод 30000 хонио хахуулдаад нэр хүнд 0

1  |  0
Зочин(66.181.161.118) 2021 оны 04 сарын 03

Бид урд хойд хөршөө муу хэлнэ.далай.тив давж ч муу хэлнэ .салхины аясаар хийсэх дарцаг шиг хэн нэгэн нь аятайхан шиг магтах юм уу муулбал өөрийн бодолгүй дагаад л дарцаглана.одоо эр эм хөгшин.залуугүй жаахан бодолтой баймаар юм.монголыг монголчууд л авч явна.жижигээр жишвэл байнга хэрүүл уруул хийдэг хүүхдүүд нь хүмүүжилгүй эх эцэгээ тоохгүй хэрэлддэг уралддаг айл шиг л байх юм .одоо нэгийг бодож 2 г тунгааж ам хэлээ бодож .толгой тархиа ажилуулмаар юм.зарим нь

5  |  0
zochin(202.55.183.178) 2021 оны 04 сарын 02

Үнэн. УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ БАЙХ ХУГАЦААНДАА ЯАГ ЮУ ХИЙВЭЭ. ХЭДЭН ХОНЬ УРАГШАА ХАНДИВЛАХ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭС ӨӨР ЮУ ХИЙВ. УЛС ТӨРЖСӨӨР БАЙГААД ДУУСЛАА ДА. БОДОЖ БОДОЖ НЭГ САЯ ТӨГРӨГ ГЭЭД САНАЛ ОРУУЛСАН МАН-ЫХАН ХҮЧ ТҮРЭЭД САНАЛЫГ НЬ УНАГААЧИНА . ШОРООГОО ГӨВӨӨД ДАХИАД Л НӨГӨӨ САЯ ТӨГРӨГӨӨ ДАХИАД Л ЯРИНА. ТОЛГОЙ НЬ ХҮРЭХГҮЙ, ТАВЬСАН ДАРГА НАР НЬ УХААНГҮЙ НОЕНД УРГАШГҮЙ АЛБАТУУДТАЙ. ИЙМ ХҮНИЙГ ДАХИЖ СОНГОХ ТУХАЙ БОДООД Ч ХЭРЭГГҮЙ ЦАГИЙН ГАРЗ. НАМЫНХАА СОР БОЛСОН ӨӨРӨӨС НЬ БҮХИЙ Л ТАЛААРАА ИЛҮҮ БАРЦОГТ, ЭРДЭНЭБАТ НАРЫГ СОНГУУЛИАР АВААЧИЖ ШОРОНД ХИЙЖ БАЙСАН.

3  |  1
Жжж(66.181.180.14) 2021 оны 04 сарын 02

Баттулга цэдэнбал 2 бол тэнгэр газар шиг ялгаатай хүмүүс харьцуулшгүй улсууд

3  |  0
Иргэг(202.126.88.198) 2021 оны 04 сарын 03

Нэг хэсэг нь баахан хөрөнгөтэй байсныг нөгөө хэсэг нь хулгайлж аваад баяжсан гэж шунаг сэтгэлийг нь хатгаж үймүүлдэг холиочингуудаас болж улс орны үнэт эв нэгдэл алдагдаж байгаа. \nОдоо ажилсаг сайн нь төрд ажиллахаа больж жинхэнэ хог шаарнууд зүтгэдэг болохоос айж байна.

3  |  1
Иргэн(64.119.26.21) 2021 оны 04 сарын 02

За ямарч байсан Монгол ялна гэж гарч ирсэн ерөнхийлөгч! Монголоо явуулж чадсангүй амлалтаа биелүүлж чадаагүй хүндээ! Эх орноор дүүрэн хятадууд бужигнаж гадныхан даварч, хууль хүчнийхэн хээл хахууль авлигалд идэгдэж луйварчид ял завшиж улсаа сүйрүүлж байгааг таслан зогсоож чадсангүй! Ийм хүнийг дахин сонгох хэрэггүй ард түмэн минь !

2  |  0
Мэдлэг дутмаг болхоо(46.85.138.210) 2021 оны 04 сарын 02

Зиндаа нийцнж ярина гэдэг толгойны зиндаа нэг төвшинд байж яриа өрнөнө . Манайхан түрүйвч харж маэгартдаг . Ичиж үхмээр.

1  |  0
Irgen(202.55.183.178) 2021 оны 04 сарын 02

Ялсан Монгол маань энэ юм даа, нөгөө Монголдоо булчингаа чангалаад, нүүрээ атируулаад байдаг хүн чинь яааваа КККК... \nГэхдээ даанч тэр үед Монголчууд өөр сонголтгүй болсон доо... Энхболд нь хужаа болсон, Босоо Ганбааг сонголтой ч биш. Бараг одоо эргээд бодоход албаар тоглосон тоглолт байсан ч юм шиг. Одоо нөгөө Энхболд хаачив. Ёстой чив чимээгүй алга болчлоо. Аманд нь бөөн доллар чихсэн\n биз бодвол.

1  |  0
Zochin (66.181.161.105) 2021 оны 04 сарын 02

Yduu guilagchin ard tumnee ur shiriig chini daraad ugiy namaig songo geel nam ni hurtel uureg uguud jujig tavij baij garch irsen hulgaich shuudee AN er ni dan baruuniihan ANU g l shuten deedlej mongol ulsaa ali bolhoor 2 hurshuus ni hol bailgah gesen bodoltoi 12 jil bolloo bidend ter ANUls 3 dahi hursh bol nomer 1 bishshuudee hussen huseegui munhiin 2 hursh ylanguya oros gurentei nygt oir baij l bid hojino elbegdorj battulga ochirbatuud bol ulsiin erunhiilugchid bish zugeer l gadnii tagnuul huvia hicheesen uudgui hunii sug suudruud oros bidneer bidnii nutgaar yahiin

1  |  0
Зочин(66.181.178.54) 2021 оны 04 сарын 02

Худал хэлж хулгай хийдэг эх орноосоо урвагчыг хэн ч тоохгүй. Бусад улсын удирдагч нар энэ муу худалч хулгайч эх орноосоо урвагч бузарыг тоохгүй байя гэж ярилцаж байгаа.

6  |  0
Монгол (202.126.89.157) 2021 оны 04 сарын 02

Баттулга зүгээр л хаглан бутлагч тархи угаагч АРД цагаан цаас гэж боддог Ард түмэн гэнэндээ сонгоод байхуу???

3  |  0
Би(76.175.50.11) 2021 оны 04 сарын 02

Энэ хоосон толгойт мафи боловсолтныг хэн тоож урих вэ

4  |  0
сувд(64.119.22.209) 2021 оны 04 сарын 04

Ерөнхийлөгч Баттулга нь Монголын нэр нүүрийг барж байна даа. Аргагүй юм даа. Ямар ч төрийн тэргүүн өөрийн эрх ашгийг нэгд тавьсан амиа бодсон боловсролгүй хорчин муухай санаатай учраас дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй бна даа. Энэ өөдгүй хүнээс ичиж бна

8  |  0
Зочин(66.181.161.24) 2021 оны 04 сарын 02

Бодит үнэн гэвэл энэ л үнэн.Баттулгыг дайрч байгаа юм биш.о

3  |  0
Aagii(66.181.161.32) 2021 оны 04 сарын 04

Iim l erunhiilugchtei 4 jil bolloo. Uls orniig udirdahbish bish nam gej ywsaar bgaa duuslaa da huurii bas namaa 2 huwaalaa da

5  |  0
Зочин (202.126.90.54) 2021 оны 04 сарын 02

Эхлээд Монголчууд бид хүнээ хөгжүүлэх тал дээр илүү ихээр анхаарах цаг болоод удаж байна. Сүүлийн гучин жилд хүний хөгжил хөсөр хаягдаж өнгө ,мөнгө шүтсэн бүхэл бүтэн 2 үе гарч ирлээ. Энэ бол ирээдүйд тун халгаатай зүйл. Үүнийг цаг алдалгүй засаж янзлах тал дээр төр маш яаралтай анхаарах хэрэгтэй байна . Хүн нь хөгжсөн орон хөгждөгийг бид өдөр бүр харж мэдэрсээр байгаа даа.Бидний ойрын анд нөхөд Япон,Өмнөд Солонгос . . . . . . .

1  |  0
Иргэн(192.82.83.84) 2021 оны 04 сарын 03

Байж болох бүх л сувгаар Ерөнхийлөгч Баттулга руу дайрч бна даа Хүрэлсүх тэргүүтэй МАН. Даравч дардайна, Булавч бултайна гэдэг сэн дээ. Хүрэлсүх хэзээ ч Ерөнхийлөгч болох тавилангүй. Бүү баяс. Төөрөг нь тийм юмаа.

4  |  3
anguuch(59.153.114.149) 2021 оны 04 сарын 02

монголын тэргүүн хатагтай чинь орос ч биш оросын бага баянгол синга-д будлуудаар явж биеэ үнэлэгч байсан яшкаг тэргүүнээ болгодог тэнэг үүд...

6  |  0
Ээж(66.181.188.32) 2021 оны 04 сарын 02

Үнэн үг.

2  |  1
Н(202.21.108.3) 2021 оны 04 сарын 02

Орос үнэхээр агуу гүрэн дээ

1  |  1
Bodol(59.153.115.135) 2021 оны 04 сарын 02

Яг Баттулгын төрсөн өдрөөр нь Орос нүүрсний төмөр замаа нэмэх бодлогын шийдвэрээ дуулиантайгаар гаргасан. Хөнгөлөлттэй үнээр ашиглуулах ТЗ-саа шахсан. Манай удирдагч нарыг баяр наадмыг нь тохиолдуулж цаазалдаг байсан шиг л эвгүй сонсогдсон. Анзаарсан л баймаар.

5  |  0
Зочин(124.158.96.182) 2021 оны 04 сарын 02

Орос улс Жэнког эх орондоо ямарч нэр хүндгүй хулгайч гэдгийг нь сайн мэддэг учраас хүлээж авахгүй байгаа гэнэ.

7  |  1
Зочин (66.181.178.54) 2021 оны 04 сарын 02

Эх орноосоо урвагч гээд тоохгүй байгаа юм.

6  |  1
Зочин(103.10.21.35) 2021 оны 04 сарын 02

Утсаа аваад л загначихаж болдог хүнээ юу гэж урьж залж зардал гаргах вэ дээ. Угаасаа монголчууд оросуудын гутлыг долоож, баасыг нь идсээр байгаад ямар ч үнэ хүндгүй болсон. Хаана ч тоож авахгүй, өөрсдөө ч таниулахаас зайлсхийж байгаа вакциныг нь авч тариулах гээд алаан болж байгааг хараад инээд нь хүрдэг биз.

9  |  1
unen(64.119.27.60) 2021 оны 04 сарын 03

harin ch esergeeree eh ornoo zarj idehgui bolhoor nuguuduul ni toohgui bga ch um biluu hen medlee N.enhbayr bagbandi elbegdorj geed bugd l gadnii gar hul bolj bsn biz de ted nar ailchillaa geed yu hiij buteesiin hamt zurgaa avhuulaal biz

8  |  3
Бооги(202.126.90.73) 2021 оны 04 сарын 02

Жэнко чинь Путины гар доорх тагнуул н юм чинь хэхэээ үхснээ тоохов дэ

3  |  1
жж(192.82.77.160) 2021 оны 04 сарын 02

нэр нүүр мэдлэг муутай амьтанг хэн тоох вэ дээ

7  |  3
Zochin (188.150.84.115) 2021 оны 04 сарын 02

Euk l gene Huuk l gene tegeed yum hiigeed bgaa l gene hend ni tegtelee haragdaad hend ni haragddagui ajil be ter chin sohoroor dagan duuraisan ta nar shig amitad Mongoloor maana duuren bolloo. Nar ene 2 namiig dagsan mankuurt booluudaa naaduul chin uls oroniig chin bhgui bolgoson hoino ta nar uhaarah uu.

2  |  0
Засаг(202.179.27.171) 2021 оны 04 сарын 03

Үүнийг бичсэн этгээд ерөнхийлөгчийг энд тэнд очиж доншуучилсангүй гэж бухимдсан байх юм. Монгол улсын ерөнхийлөгч Монголдоо ажилласан нь магтууштай сайн хэрэг мөн. Баттулгыг магтаж алдаршуулъя.

Ard(204.137.100.21) 2021 оны 04 сарын 02

Tsagaan ordond alahsan yum aa. Boditoi yum hiij baigaa yurunhiilegch.Dahiad songogdono. Hytadiin tagnuuluudiin shees ni goijloo.

8  |  23
zochin(64.119.17.17) 2021 оны 04 сарын 02

archaaguy amisgaa , ukhaan ni khurekhguy l baykhguy yu daa , zuwkhun khuwiin ashgaa bodood l , ulsaa khurtel samarch bayna , uuniig chini tom gurnuud ali khezeenii medej baygaa

20  |  5
Top