ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

2021.3.29, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.3.29, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 06.37-19.17
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

 

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top