РАСТИСЛАВ БОЗИК: Бид хөлбөмбөг тоглох гэж ирсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Өнөөдөр “Катар-2022” ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсан шатны Монгол, Тажикстаны багийн тоглолт Душанбе хотноо болох гэж байна.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал тус хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик болон багийн ахлагч Н.Цэдэнбал нар оролцлоо.  

Растислав Бозик "Тажикстаны баг бол хүчтэй баг гэдгийг бид мэднэ. Хоёр баг хоёулаа бие биенийхээ тоглолтыг сайн судалсан гэж бодож байна. Бэлтгэлийн үр дүнг одоо хэлэхэд хэцүү. Тоглолт л бэлтгэлийн үр дүнг  харуулах байх. Тоглолтын оноог тааж хэлэх гээд яахав. Бид хөл бөмбөг тоглох гэж ирсэн. Удаан хугацаанд завсарласны дараа хөл бөмбөг тоглоно гэдэг бидний хувьд хамгийн сайхан зүйл"

Н.Цэдэнбал "Тажикстаны шигшээ хүчтэй баг гэдгийг мэднэ. Мэдээж энэ тоглолтоос бид оноо авахын төлөө тоглох болно"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top