Монгол хүүхдүүд ОУ-ын цахим бүжгийн уралдаанаас АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021 оны 02 сарын 13

"Монголын балетын хөгжил сан"-гийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон "IUCDC" буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж, өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-нд дүнгээ гаргалаа.

Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд залуучууд ардын, сонгодог мөн орчин үеийн төрлүүдээр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагналууд хүртлээ.

Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг ажиллажээ.

Ардын бүжгийн төрөлд Жуниор / При-Жуниор ангилалд:

Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын дэргэдэх "Саруул дэнж" хамтлаг Алтан медаль ба "Шилдэг үзүүлбэр"-ийн шагнал хүртжээ. 
 

  • О.Мишээл, Алтан медаль
  • Г.Энгүн, Алтан медаль
  • Я.Түмэн-Эрдэнэ, Мөнгөн медаль
  • А.Биндэръяа, Мөнгөн медаль
  • М.Энхжин, Мөнгөн медаль
  • Х.Хонгорзул, Хүрэл медаль
  • Э.Эмүжин, Хүрэл медаль

Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц. Эрхсаран тусгай байр

Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:

Монголын Балетын Үндэсний Сургууль/ National Ballet School of Mongolia-ийн багш Damchaabadgar Yondon

Алтан медаль ба шилдэг үзүүлбэрийн шагнал

Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э. Амаржаргал Мөнгөн медаль

Сонгодог бүжгийн төрөлд:

Дархан-Уул аймгийн Гладнес клубын баг Тусгай байр

Ц. Молор Хичээл зүтгэлийн шагнал

Орчин үеийн бүжгийн төрөлд:

Ц. Молор Тусгай байр,

О. Уянга Тусгай байр тус тус хүртсэн байна.

Нийт оролцогчиддоо баяр хүргэж цаашдын хичээл сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэе!

#MongolianBalletDevelopmentFoundation

https://iucdc.net/en/?fbclid=IwAR1JbIiePIZOsukDFR-PKUNkJvAJMeoYN5KVcak2ksCiP5P4pdfl5f1ZCrg

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(103.26.194.187) 2021 оны 02 сарын 13

Авьаслаг Монгол хүүхдүүдээрээ бахархаж байна амжилт хүсэе

0  |  0
ах(202.9.40.14) 2021 оны 02 сарын 13

монголын ирээдүй би их итгэж баярлаж байна

1  |  0
Top