ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР: Сээр хугалан өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 30

XVII жарны цөөвөр хэмээх Төмөр үхэр жилийн сар шинийг баярыг угтаж Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ катеринг”-ийн хамт олон уурхайчдынхаа дунд “Сээр хугалах” цахим дуудлага өрнүүллээ. Монголчууд нас гүйцсэн үхрийн сээр хуга цохисон эр хүнийг аливаад эв дүйтэй, овсгоо самбаатай хэмээн дүгнэдэг бөгөөд монгол эр хүний есөн эрдэмд багтаадаг. 

Өвөрмөц энэхүү цахим давлагааг хүн хоорондын зайг баримтлан Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэг, Урвалжийн хэсэг, Ус хангамжийн цехийн ажилчид үргэлжлүүлж байна. Цехүүд, ажилтнууд сээр хугалж буй бичлэгээ #selengeresortandtravelcomplex фэйсбүүк хуудсанд байршуулснаар хамгийн их лайк, шэйр авсан бичлэгийн нэг эзэн ялагчаар шалгарах юм. Тэмцээний ялагч ирэх сарын найманд тодорно.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.74.121) 2021 оны 02 сарын 01

Хятадын тулааны урлагт 9 эрдэм гэж байдаг

0  |  0
Top