ОЛОН ӨНГӨ: Зорилгогүй, залхуу хүн л ГУНИГЛАХ завтай

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Уг нь “Хүн зорилгогүй байна гэдэг гутамшиг, тэр дундаа залуу хүн завтай байна гэдэг бүр ч гутамшиг” гэж хаанаас юм гарч ирсэн нэг хэлц бий дээ. Гэвч олон хоног үргэлжилсэн хөл хорио ямар олон хүнийг зорилгогүй, залхуу болохыг нь баталж өгснийг анзаарав уу.

Үүнийгээ ганцаардах гэж нэрлэсэн зорилгогүй, залхуу хэсэг бүлэг манай нийгмийн дүр зургийг харуулдаг олон нийтэд сүлжээнд дийлэнх олонх байгаа нь л харамсалтай.

Тэдний олонх нь ид сурч боловсрон хөдөлмөрлөх насны залуус шүү. Үдээс өмнө, хойно бус минут секундээр хэмжигддэг болсон орчин цагийн амьдралын хэмнэл, бодол оюундаа зорилгоо тодорхойлчихсон, чин сэтгэлээ ажлаа хийдэг хүмүүст гуниглах боломж бололцоо олгоддоггүй. Нөгөө талаар зай завсар л гарвал ахиу уншиж мэдэхийг илүүд үздэг, эсвэл шинэ зүйл сурч туршдаггүй нөхөд гудамжинд хөөгдөн гардаг болсон цаг.

Ямар ч ажил олгогч хөгждөггүй, хоцрогдсон ажилтанд цагаар мөнгө төлөөд суухгүй болсон үе. Тиймээс хөл хорионы үе залуусын хувьд бол хөгжөөд авдаг цаг. Зах хязгааргүй интернэт орчин үүнийг бэлдээд өгчихөж байгаа.

30 минут тутамд хөргөгч ухахын оронд компьютерээ ух. Тэнд хэрэгтэй, хэрэггүй хэдэн тэрбум мэдээлэл байгаа бөгөөд сонирхдог зүйлээ google дээр бичээд хай. Тэгэхэд аяндаа хөтлөх болно.
 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top