Эрдэнийн ОДБАЯР: Аавын гэрээс ургаж гараагүй хэн байсан юм

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Түүнийг анх АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү гэдгээр нь хэвлэл мэдээлэл олон нийтэд танилцуулсан. Энэ удаад түүнтэй Зон олны намын ерөнхий нарийн бичгийн дарга, улстөрч, олон нийтийн хөдөлгөөний идэвхтэн Э.Одбаяр гэдгээр нь ярилцлаа.


-Таныг орон нутгийн сонгуулийн дараа намын даргын тамгаа авсан гэж дуулсан. Үүнээс шалтгаалан АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн үүрээ бэлтгэж байна гэдэг яриа гарах боллоо. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Зон олны нам (ЗОН)-ын даргаар Г.Эрдэнэтөгс гэдэг хүн ажилладаг. Г.Эрдэнэтөгс УИХ-ын сонгуулийн үр дүнд үндэслэн намын дүрмийн дагуу огцрох хүсэлтээ өгсөн. Тиймээс миний бие  ЗОН-ын намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд удирдлагын үүрэг гүйцэтгэж байна. Энэ жил манай намын дөрвөн жилийн ой тохионо. Ойн өдөр намын төлөөллийн төв байгууллагаа хуралдуулж, ээлжит удирдлагуудаа сонгох товтой байна.

-Сар орчмын өмнө болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд ямар шалтгаанаар оролцсонгүй вэ. Тухайлбал, нийслэлийн сонгуулийн дүнд ХҮН тэргүүтэй гуравдагч хүчнүүд багагүй нөлөө үзүүллээ. Танай намын хувьд тодорхой үр дүн хүлээсэнгүй юу?  

-УИХ-ын сонгуулийн үр дүн эрх баригч намд ба бусад нам гэж гарсан. Хэт эрх мэдэл төвлөрсөн  нөхцөлд сөрөг хүчний намууд сонгуульд нэгдэн оролцох ёстой гэдгийг харуулсан. Улс төрийн нөхцөл байдлаа зөв дүгнэж, мэдрэх ёстой байжээ гэсэн үг. Энэ утгаараа манай намын зүгээс орон нутгийн сонгуулиар эрх баригч намтай өрсөлдөхүйц нэгдэл бий болох ёстой гэж үзсэн. Ийм шалтгаанаар ЗОН орон нутгийн сонгуульд  оролцоогүй. Дараагийн шалтгаан нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагад улс төрийн намуудын оролцоо нөлөөг үлэмж хэмжээгээр бууруулах ёстой гэж үзсэн. Орон нутгийн гэдэг нэршил нь хүртэл тодорхой учраас иргэд төлөөлөгчдөө сонгох учиртай. Өөрөөр хэлбэл, иргэдийг төлөөлдөг хурал бүрдэх ёстой болохоос аль нам төлөөлдөг хурал байх ёсгүй. Гурав дахь шалтгаан нь улс төрийн намууд УИХ-ын сонгуулийн үр дүнгээ харгалзах ёстой байсан. Зарим намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, унасан нөхдүүд орон нутгийн сонгуульд дахин өрсөлдлөө. Тэд заавал аль нэг албан тушаалд сонгогдох шаардлага байгаа юм уу. Улс төрийн нам гэдэг бол өөрөө институцийн зохион байгуулалт. Түүнээс биш сонирхогчдын клуб байх ёсгүй. ЗОН бол эрх мэдэлд очих сонирхолтой сонирхогчдын клуб биш  институци учраас орон нутгийн сонгуулиар сөрөг хүчний намуудыг дэмжих байр суурьнаас оролцсон.

-Өөрөөр хэлбэл, АН дээр түшиглэсэн МАХН, ШИНЭН-уудын сөрөг хүчний нэгдлийг дэмжсэн гэсэн үг үү?

-Би Сүхбаатар дүүргийн сонгогчийн хувиар ХҮН, АН-ын нэр дэвшигчдэд саналаа өгсөн. Намайг АН-д хамааруулах сонирхол байдаг. Ерөнхийдөө тийм үзэгдэлтэй эвлэрсэн. Гэвч бодит байдал дээр тийм биш ээ. Өнөөдөр эрх баригч нам хангалттай дэмжлэгтэй байна. МАН ирээдүйд сөрөг хүчин болохыг үгүйсгэхгүй. Тэр цагт бид сөрөг хүчний байр суурин дээр байвал хамтрахыг ч үгүйсгэхгүй.  Үзэл баримтлал, улс төрийн нөхцөл байдлын хувьд манай нам хэзээ нэгэн цагт МАН-тай эвсэхийг үгүйсэхгүй шүү дээ. Энэ утгаараа улс төрийн нөхцөл байдлаа мэдэрсэн учраас алсын зайнаас АН-ыг дэмжсэн зүйл байхгүй.

ХҮН БОЛ АРИЛЖААНД ОРЧИХСОН НАМ

-Улс төрийн нөхцөл байдлаа мэдрээд ХҮН-ын нэр дэвшигчийг дэмжсэн гэхээр сонин санагдаж байна.  ХҮН сонгуульд сөрөг хүчнүүдийн хамгийн том санал хуваагчийн үүрэгтэй оролцсон. Зарим талаараа сөрөг хүчний намуудыг эрх баригчид санхүүжүүлж байна гэдэг шүүмжлэл ч гарсан. Энэ талаас нь хараагүй юу?

-Эрх баригч намаас шинэ тутам гарч ирсэн сөрөг хүчний намууд санхүүждэг байхыг үгүйсгэхгүй. Эрх баригч намын зүгээс манай намыг санхүүжүүлэх санал тавьж ч байсан удаатай. Бид МАН-ын санхүүжилтээс эрс татгалзаж буйгаа албан ёсны хэвлэлийн хурал зарлаж мэдэгдсэн. МАН-ынхан үүнийг үндэслэлгүй гүтгэлэг мэт контент бэлдэж цацсан шүү дээ. Эс үйлдэхүйгээр асуудлыг булзааруулсан. Би энд нэг зүйлийг гайхсан нь сөрөг хүчний намууд хамтдаа шүгэл үлээгээгүй явдал. Тэд бүгд санхүүжилт авсныг нь би мэднэ. Үүн дотор ХҮН-ын намын тодорхой нэр дэвшигчид бий. Намаараа биш юм гэхэд зарим тойрог дээр санхүүгийн болоод улс төрийн дэмжлэг авсан нь тодорхой. ХҮН бол арилжаанд орчихсон нам. Анх байгуулагдсан үйл явц нь өөрөө арилжааных. Одоогийн гишүүд нь анхны байгуулагдсан үйл явцаа ч мэдэхгүй. ХҮН-ыг анх 2011 онд байгуулсан. Улмаар 2015 онд арилжаанд орсон. Би эрч хүчтэй залуус эвлэлдэн нэгдэж, сайн сайхан зүйл хийнэ гэж байгааг үгүйсгэдэггүй. Гэхдээ арилжааны шинжтэй, X тайлантай компанийн суурь бүтэц дээр гарч ирсэн нөхдүүд сайн сайхан зүйл ярих нь өөрөө ёс зүйгүй. Улс төрийн нам богино хугацааны амжилтад шунах бус институцийн хувьд урт удаан хугацаандаа бэхжих ёстой. Ерөнхийдөө жижиг гэх намууд эрх баригчдаас санхүүжилт авдаг нь нууц биш ил болчихсон зүйл. Тэрнээс татгалзсан ганц тэнэг нь ЗОН болж таараад байна.

-Та намын санхүүжилтийн асуудлаар үнэхээр ч их мөнгөний талаар ярьсан удаатай. Яагаад, МАН-аас санал болгосон гурван тэрбум төгрөгийг аваад халаасалчихаж болоогүй юм?

-Монголд улс төрийн нам буюу институцийн хэлбэрийг олж чадсан хоёрхон нам л байх шиг байна. Цаг хугацаа, түүхийн хувьд ч Монгол төрийн хоёр тулгуур багана болоод явж байна. Гэхдээ Монгол Улс олон намын тогтолцоо бүхий парламентын засаглалтай улс юм бол бусад намуудыг ч институцийн хувьд бэхжүүлэх ёстой. Дор хаяж 3-4 нам институц болж бэхжих шаардлагатай. Улс төрийн нам гэдэг бол ашгийн төлөө аж ахуйн нэгж биш. Бизнесийн байгууллага, компани, корпорацууд харилцан бие биедээ санхүүжилт хийж болдог. Харин улс төрийн нам бол итгэл үнэмшил, үнэт зүйл дээр суурилсан, ард иргэдийн эвлэлдсэн нэгдэл. Улс төрийн нам үзэл баримтлал дээр суурилдаг учраас өөр чиг баримжаатай намууд байтугай ижил үзэл баримтлалтай байсан ч өөрөө хороондоо хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх нь хууль бус. Төрийн эрхийг хууль бусаар авах явцын нэг хэлбэр. Иймээс ЗОН өөрийн үзэл баримтлалаа хамгаалан улс төрийн ёс зүйгүй үйлдэлд татагдан оролцохгүй гэдгээ мэдэгдсэн төдий.

Манай нам хэзээ нэгэн цагт МАН-тай эвсэхийг үгүйсгэхгүй шүү дээ

-Ер нь өнөөдөр Монголд байгаа улс төрийн намууд яаж санхүүждэг юм бэ? 

-Монгол Улсын Үндсэн хуульд гишүүний хандив, татвар, бусад хуульд заасан санхүүжилтийг авч болно заасан гэж байгаа. Тэгэхээр улс төрийн намууд хууль тогтоомжийн хүрээнд санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх ёстой. Бусад арга хэлбэрээр санхүүжиж болохгүй. Энэ нь хууль бус. Бодит амьдрал дээр улс төрийн намууд өөрсдийгөө санхүүжүүлэх боломж үндсэндээ байхгүй гэж болно. Намын тодорхой  албан тушаалд хашиж буй хүмүүс намынхаа өдөр тутмын зардлыг нуруундаа үүрч явдаг. Уг нь намын бүх гишүүд нуруундаа үүрэлцэх ёстой. Гэтэл өнөөдөр намын дарга, удирдлагууддаа албан тушаал өгөх замаар санхүүжилт татаж байна. МАН-аас манайд санал болгосон мөнгөний хувьд эрх баригч намын мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шинэчилж, амьдрал нийцүүлэх цаг болсон. 

-Тэгэхээр таны хувьд ч гэсэн ЗОН-ынхаа санхүүгийн асуудлыг нуруундаа үүрч явдаг гэсэн үг үү?

-Манай намын хувьд бүх гишүүд үзэл баримтлал дээр нэгдсэн учраас гишүүнчлэлийн татвар бусад намуудаас харьцангуй өндөр. Жирийн нэг гишүүний жилийн татвар 20,000 орчим төгрөг. Сонгуульт гишүүдийн татвар өдөрт 1,500-2,000  төгрөг байдаг. ЗОН-ын гишүүд өөрийнхөө үзэл баримтлалынхаа төлөө өдөр 1,500-2,000 төгрөг буюу нэг сав ундаа авах хэмжээний татвар төлдөг гэсэн үг. Мөн хуульд заасан хэмжээнд хандив авдаг. Түүнээс биш Э.Одбаяр гэдэг хүнээс овоож оцойтол мөнгө гарсан зүйл байхгүй. ЗОН-ын бас нэг давуу тал бол цахимд суурилсан нам. Бид бусад нам шиг 21 аймаг, 330 суманд үйл ажиллагаа явуулахын тулд нэг байшин босгож, туг зоох бус технологийн шийдэл ашигладаг. Үүнтэй холбоотой цалин хөлс, бензин тос мэтийн аж ахуйн ихэнх зардлаа хэмнэж чаддаг. Намууд энэ жижиг асуудлаа шийдэхийн тулд мөнгөний барьцаанд орсон харагддаг. Энэ уламжлалт сэтгэлгээ халаад, технологийн шийдлийг ашиглаж чадсан тохиолдолд өндөр зардал гаргах ямар ч шаардлага байхгүй.

-Намууд өндөр зардал гаргаж байж сонгуульд амжилт үзүүлдэг юм биш үү?

-Улс төрийн нам үзэл баримтлалаа түгээх нэр дэвшигчдээ сонгуульд нэр дэвшүүлдэг. Институц гэдэг утгаараа нам нь олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулдаг. Хувь нэр дэвшигч улстөрчийн нэр хүндээ өсгөхийн тулд нэмэлт зардлаа шийдэж болно. Харин намаас нэр дэвшүүлснийхээ төлөөсөнд нэр дэвшигчээс татвар татаас авдаг нь мөнгөтэй хүн нэр дэвшдэг үзэгдлийг бий болгоод байна. 

-Ингэхэд Э.Одбаяр гэдэг хүн намын сонгуульт ажлаас гадна ямар ажил эрхэлдэг хүн бэ?

-Мэдээж, ар гэр авч яваа хүний хувьд тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг. Анх 2010 онд хойш үйлчилгээний салбараас бизнесээ эхэлсэн. 2012 оноос медиа, контентийн бизнес эрхэлж байгаа. Монголын анхны загварын, анхны сагсан бөмбөгийн төрөлжсөн сувгуудыг үүсгэн байгуулсан. Мөн олон ангит кино төслүүд, гадаад худалдааны чиглэлийн бизнес эрхэлдэг. Бусдын адил ажил олгогч, татвар төлөгч. Хүмүүс баян айлын хүүхэд гэж ойлгох тохиолдол бий. Гэвч аавын гэрт амьдарч, аавын гэрээс ургаж гараагүй хүн байхгүй. Харин нас биед хүрээд санаа үзэл бодол нийлсэн залуучуудтай хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулсан. Нас биед хүрсэн цагаасаа эхэлсэн бизнес маань гэр бүлийн компаниас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Манай гэр бүлийн компани 1990 оны эхнээс амжилттай явж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэг. Тэр компанид ямар нэг хувь эзэмшил байхгүй. Оюутан байх үедээ гэр бүлийнхээ компанид дадлагажиж явсан үе бий. 

МОНГОЛООС ГАРААГҮЙ БИ ӨНГӨРСӨН НЭГДҮГЭЭР САРД КОВИД-19 ТУСААД ЭДГЭСЭН

-ЗОН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр МАН-ын байр руу будаг цацаг үед АН-аас, ялангуяа нэг хүнээс санхүүжсэн үйлдэл хийлээ гэдэг шүүмжлэл явсан шүү дээ?

-Будаг шунх ч гэж дээ, улаан шохой байсан юм. Би иргэний ниймгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулаад удаж байна. Хэд хэдэн иргэний нийгмийн байгууллагад харьяалагддаг. Дурдвал, “Монгол туургатан төв” холбоонд арав гаруй жил ажиллаж байгаа, хотын асуудал хөнддөг “Урбан иргэдийн форум”-д зохицуулагч хийдэг. Энэ хүрээнд ЗОН-аас нэгдэж, “Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөн”-ийг бий болгосон. Хөдөлгөөнийхөө зохицуулагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Будаг цацсан асуудлын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас эхтэй. Тэр үеэс гадаадад гацсан монголчуудын асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлж эхэлсэн. Шийдвэр гаргагчид тодорхой хариу өгөөгүй учраас тавдугаар сараас хөдөлгөөний үйл ажиллагаа орон даяар идэвхэжсэн. Нийтдээ 30 шийдэл, 30 шаардлагыг эрх баригчдад хүргүүлсэн. Үүнийг  бүх шатны байгууллагууд үл тоосон. Эцэстээ эрх баригч намын хэдэн пиарчдын өрөөнд КОВИД-19-тэй холбоотой асуудал өрнөдөг нь тодорхой болсон. Тэнд хүнд цаг үеийг хэрхэн ашиглаж эрх мэдлээ тэлэх гэдэг юм уу, ард иргэдийг нэг жимд оруулах үйл ажиллагаа явагдаж байсан учраас арга буюу тэмцлийн хэлбэр үзүүлсэн. Эхлээд соёлт хүний хэлээр ярьж болох бүх арга хэлбэрийг хэрэглэсэн. Гэвч тодорхой арга хэмжээ аваагүй. Улмаар будаг биш жижиг пенициллиний шилтэй улаан шохой цацаж, дохио өгсөн. Тиймхэн зүйл дээр цагдаа, шүүх болж байгаа нь манайд ардчилал, үг хэлэх эрх чөлөө ямар хэмжээнд байгааг харуулсан. Бүх пиарчдаа миний эсрэг ашигласан. Ардын намаас мөнгө аваагүй болохоороо заавал Ардчилсан намаас мөнгө авдаг юм уу. Эсвэл энэ хоёр нам бусад намуудыг санхүүжүүлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд ч байгаа юм шиг. Санхүүжилт гаргадаг асуудлаа шууд бусаар хүлээн зөвшөөрсөн. 

-Будаг цацсан асуудал бүр шүүхээр орсон юм уу?

-Намайг бусдын эд зүйлийг эвдэн устгаж, танхайрсан гэдэг үндэслэлээр буруутгасан. МАН-аас 30 хоног саатуулах хүсэлт гаргасан. Түүнээс хойш ялгуулсан ялалт байгуулсан эрх баригч намын хохирлыг барагдуулахын тулд бичиг цаас шидэлцээд л байж байна. МАН ажлаа үнэхээр мундаг хийдэг нам гэдгийг түүнээс харсан. Ерөнхийдөө иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахыг шаардсаныхаа төлөө танхай этгээд болж хувирсан даа.

-Ер нь КОВИД-19 цар тахлын үед гадаадад гацсан монголчуудынхаа асуудлаар болон эрх баригчдын зүгээс дотоод авч буй арга хэмжээний талаар сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа харагддаг. Яг юу нь болохгүй байна аа?

-Бүх зүйл дээр үндэслэл, нотолгоотой ярих ёстой. Гэвч манай улсын бодлого тийм юм шиг байна лээ гэдэг байдлаар явж ирлээ. Ялангуяа КОВИД-19 цар тахал улс орнуудын бэлэн байдал, шинжлэх ухаанч зэрэг бүхий л асуудлын шалгуур болж байна. Хүний амь насны асуудал яригдаж буй ийм чухал үед монголчуудын бодит бус шашинлаг хандлага өгөгдөл дээр тохирсон арга технологи ашиглаж байгаа. Айдас үүсгэсэн, популизмын бүх хэлбэрийг агуулсан арга хэлбэрийг сонгож байна. Яг бодит тоог бол огт хэлэхгүй байгаа шүү дээ. Миний хувьд 2020 оны эхэнд буюу өнгөрсөн нэгдүгээр сард КОВИД-19 туссан гэж үзэж байгаа. Би гадагшаа явалгүй олон жил болсон. Тэр үед дэлхийд КОВИД-19-ийг оношилж, эмчлэх ямар ч ойлголт байгаагүй. Тэр дундаа Монгол Улсад. Манайхан КОВИД-19-ийг илрүүлэх түргэвчилсэн тестээ бүр сүүлд оруулж ирсэн. Өнөөдөр арваннэгдүгээр сар болчихлоо. Энэ хугацаанд яагаад бэлэн байдал бий болсонгүй вэ. Тусгаарлах байрны асуудал ч бүрэн шийдэгдээгүй байна. Гадаад гацсан иргэдээ үе шаттай шуурхай татах  арга хэмжээг зохион байгуулж чадсангүй. Гадаадад байгаа олон иргэн амь, нас эрүүл мэндээрээ хохирлоо. Энэ бүгдийг шийдвэрлэж чадаагүйгээс нийгмийн бухимдал үүсээд байна. Би сүүлийн үед КОВИД-19-ийг дотооддоо алдаагүй гэдгээ л нотол гэдэг шаардлага тавьсан. Гэтэл тун эргэлзээтэй, сандарч мэлзсэн тайлбар ярьж эхэлсэн. Наймдугаар сард гадаадаас ирсэн сувилагч ажиллаж байгаад халдвар алдчихлаа гэдэг ч юм уу.

-Онцгой дэглэмийн үед үндэслэлгүй мэдээлэл тараавал торгож, шийтгэх хууль хэрэгжиж байгаа шүү дээ. Таныг ингэж ярилаа гээд дахин торгож, шийтгэх вий дээ?

-КОВИД-19 урт нэртэй хууль гэж байгаа. Энэ хуулийн бүх заалтуудыг Засгийн газар өөрөө зөрчиж ирсэн. Засгийн газар л худал мэдээлэл түгээж, иргэдэд айдас үүсгэж байгаа шүү дээ. Хэн ч биш Э.Одбаяр худал мэдээлэл тараагаад Засгийн газрын үйл ажиллагаа доголдоод байна уу гэвэл, үгүй. Тусгаарлалтын хугацааг багасга гэхээр вирус илэрлээ гэж нийтийг айлгадаг.  Хаа байсан 100 хоногийн өмнө ирсэн хүнээс вирус илэрлээ гэж сая мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гол дайсан нь гадаадад байгаа монголчууд болчихоод байна. Өнгөрсөн хугацаанд дотооддоо алдаагүй гэдгээ л нотлох байсан юм.     

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.104) 2023 оны 07 сарын 12

Муу хошного банди

0  |  1
Жадаа(103.57.95.191) 2020 оны 11 сарын 18

Будаг цацдаг хүн мөн үү

0  |  0
Зочин(64.119.17.90) 2023 оны 07 сарын 12

Бах эрдэний овилгогүй тэнэг хүү, улс төрөөс хожоо олж аав шигээ тасвийн мөнгө цохичих гээд л байж цөхөөд гүйгээд баына уу . Бас намын нбдарга гэнэ хахаха. Чигий хам гэж юу байдгийн. Зүгээр зайлаад тэр медиа энэтэрээ хийгээд яв. Танай гэр бүл бгд ийг олон жил зайдалж, нд ийн мөнгөөр гулгиж цалгиж хмьдарлаа. Одоо та нар болно. Хангалттай\n\n\n

0  |  1
zochin(202.179.25.84) 2020 оны 11 сарын 18

ene golgiig zugeer l har

0  |  0
zochin(202.179.25.84) 2020 оны 11 сарын 18

tsus ni haachhabdee tolobloson yrai l bna.

0  |  0
hm(202.55.188.82) 2020 оны 11 сарын 18

gutaj bn .ene tsag ued yukon yariad bn aa

0  |  0
Haha(202.9.46.107) 2020 оны 11 сарын 18

MANANgiin hulgaichdaas deer zaluu

1  |  0
anchin(43.228.131.90) 2020 оны 11 сарын 18

ha ha

0  |  0
Zochin(202.9.46.121) 2020 оны 11 сарын 18

Erdene balaigiin teneg banid medreliin koronoo tussan bn.

1  |  0
kkk(192.82.74.121) 2020 оны 11 сарын 17

ene batsaan XYH-g bulshlaad nass.kkk

0  |  0
Энхээ(202.70.44.116) 2020 оны 11 сарын 18

С. Эрдэний хүүгээрээ улс төр хийдэг болжээ. Миний хүү чи наад балай улс төрөөсөө хол яв. Хожим шоронд ордог юм шүү. Зүгээр хичээл номоо үзээд л яв. Аминд чинь өлзийтэй.

3  |  1
Ага(103.212.117.205) 2020 оны 11 сарын 17

Доржханд чинь эрдэний хүн байсан юмуу

0  |  0
Ариун(79.98.213.82) 2023 оны 07 сарын 12

Чамаар заалгахгүй ажлаа хийгээд байгаа юм. Чи дут

1  |  2
Mongol(202.9.46.171) 2023 оны 07 сарын 12

Zaluus ingej vneniig heleh tsag irseen

4  |  1
Mongol(103.212.116.172) 2023 оны 07 сарын 12

Erdene bahiin teneg pizda zailaarai

6  |  2
b(103.14.38.10) 2020 оны 11 сарын 17

2019 onii 1 sard kovid tussan gedeg ni yamar uchirtai yum be?

0  |  0
l(64.119.27.156) 2023 оны 07 сарын 12

эрдэнээ та хоёр хурдан үхээрэй намыг минь бузарласан үхдэлүүд

3  |  3
Top