Ерөнхийлөгч Лукашенкогийн эсрэг тэмцсэн Беларусын тамирчид баривчлагдсаар байна. Энэ удаад тус улсын Гавьяат тамирчин, арван төрөлтийн олимпын мөнгөн медальт Андрей Кравченко 10 хоногийн хугацаатай баривчлагдлаа.
Түүнийг Минск хотод Ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж буруутган, Жодино хотын мөрдөнд хорьжээ.
Одоогийн байдлаар Лукашенкогийн эсрэг захидалд гарын үсэг зурсан найман тамирчин захиргааны арга хэмжээ авхуулж, хоригдоод байгаа юм.
Лукашенкогийн эсрэг захидалд нийт 1000 тамирчин, дасгалжуулагч гарын үсэг зурснаас ихэнх нь ажлаасаа халагдаж, гадаадын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )