Угаарын хийнд хордсон дуудлага нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн мэдээллээр хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага нэмэгджээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван өрхийн дөрвөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Эмнэлгийн тусламж үзүүлсэн дөрвөн иргэний хоёр нь бага насны хүүхэд байжээ.

Түүнчлэн яаралтай түргэн тусламжийн 103 тусгай дугаарт дуудлага ирсэн хоёр өрхийн гурван хүнд зөвлөгөө өгчээ.

Хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан айл өрх бүр зуухныхаа битүүмжлэлийг шалгах, агаар сэлгэлтийн түвшинг хянах, утаа мэдрэгч байршуулж тогтмол хянаж байхыг анхаарууллаа.

Түүнчлэн хуурамч дуудлага өгөхгүй байхыг анхааруулсан юм. Өнгөрсөн хугацаанд архидан согтуурсан үедээ, эсвэл өөр ямар нэгэн өвчний шалтгаантай байсан хүмүүс угаартсан тухай хуурамч дуудлага өгөх явдал хэд, хэдэн удаа гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top