Угаартсан хүний тоо ХОЁР ХОНОГИЙН ДОТОР 70-д хүрлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айл өрхүүд галлагаагаа эхэлжээ. Харамсалтай нь, сүүлийн хоёр хоногийн дотор 70 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авсан байна. 

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх болон Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 38 иргэн угаартсан гэх дуудлага ирүүлсэн бол өнгөрсөн шөнө 32 хүн угаартаж, эмнэлгийн тусламж, зөвлөгөө авчээ.

Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б болон 4-11 насны таван хүүхэд угаартаж, бөөлжих шинж тэмдэгтэйгээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандаж, тусламж авсан байна. Цагдаагийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг шалган, угаартсан иргэний гэрт хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
түвдэн(202.9.40.32) 2020 оны 11 сарын 21

утаа юу коив уу гэдэгтээ тулах нь уу да

0  |  0
зочин(202.9.40.104) 2020 оны 09 сарын 16

угаартаад байгаа нөхдүүд бол хөдөөний аргал түлдэг айлууд байхаа, насаараа гэрт галаа түлээд амьдарч байгаа айлууд зүгээр л байна даг

0  |  0
Д(66.181.161.96) 2020 оны 09 сарын 15

Үхээд дууслаа утаагүй болох гэж

0  |  1
Иргэн(103.212.118.139) 2020 оны 09 сарын 15

Агаарын температур , даралттай холбоотой байх талтай. Үлээгч сэнсний асуудлаар энэ асуудлыг багасгах боломжтой байж магад.

0  |  0
Зочин(66.181.185.163) 2020 оны 09 сарын 15

Дахиад л зааж өгөхгүй бол гал түлэхээ бас л мартчихжээ дээ. Бас зуны бороонд нороод янданд нь хөө нь бүр дагтаршчихсан байгаа. Янданг нь бас хөөлж өгөхгүй бол болохгүй нь дээ. Энэ гэр хорооллынхон ... гэж хэцүү арчаагүй нөхдүүд байх юмаа. Хүний төлөө гал үлээж газар гишгэж яваа юм шиг л байх юм.

1  |  0
зочин (139.5.217.173) 2020 оны 09 сарын 15

түлшиндээ байна уу айлдаа байна уу манахйан ч бас хэцүү зуух тавьж галлана шүү дээ

1  |  0
zochin(203.217.139.243) 2020 оны 09 сарын 15

henii tuluu amidraad bnadaa

1  |  0
Top