Жо Байден: Трампыг худалч гэдгийг бүгд мэднэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн болж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден мэтгэлцээний явцад Ерөнхийлөгч Доналд Трампыг худлаа ярилаа гэж буруутгав.

“Тhe Washington Post” сонины сайтаар шууд дамжуулж байгаа мэтгэлцээний эхэнд Трамп, Байден нар эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар маргалдлаа. Трамп Байденыг эрүүлийг хамгаалах тогтолцоог социализм болгож хувиргах гэж байна гэсний дараа Жо Байден “Түүний ярьж ирсэн бүхэн зүгээр л худал... Түүнийг худалч гэдгийг бүгд мэднэ” гэв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэтгэлцэхэд Байден “Трампад COVID-19-тэй тэмцэх төлөвлөгөө байхгүй” гэсэн бол Доналд Трамп коронавирусний эсрэг вакцин удахгүй бэлэн болно гэлээ.

Үүнээс гадна хоёр нэр дэвшигч АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийг томилох асуудлаар маргалджээ. Жо Байден шинэ шүүгчийг сонгуулийн дараа сонгох хэрэгтэй гэсэн бол Трамп “Бүгд найрамдахчууд өмнөх сонгуульд ялсан. Шүүгчийг сонгох эрхтэй” гэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.103) 2020 оны 09 сарын 30

Трамп угаасаа надад таалагддаггүй. Тэрнийг олон хүмүүс арьс өнгөөр ялгаврлагч гэж боддог.

0  |  0
Top