Өргөөгийн гудамжны замыг маргааш өглөө 08:00 цагт нээнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөөгийн гудамжны зам засварын аравдугаар  сарын 2-нд дуусах  гэрээтэй аж.

Гэхдээ  энэ хэсгийн авто замын ачааллыг тооцоолон, маргааш өглөө буюу есдүгээр сарын 28-ны 08:00 цагт нээнэ гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Маргааш өглөө авто замыг нээсэн ч хажуугаар нь явган хүний зам, тэмдэг, тэмдэглэлийг хийх аж.

Түүнчлэн жолооч нарыг хөдөлгөөндөө зөв боловсон оролцохыг тус газраас уриалжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top