Азийн хөгжлийн банк санхүүжүүлсэн төслөө ШАЛГАВ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй ажлын баг энэ сарын 21-27-ны өдрүүдэд баруун бүсийн аймгуудад ажиллажээ.

Орон нутаг дахь ажлын  эхний хоёр  өдөр Ховд аймгаар зочилж, тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцсон байна. Ховд аймгийн Засаг дарга Б. Дүгэржав Суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top