ӨГЛӨӨНИЙ СОНИН I Шинэ дугаарын тойм (2020.09.23)

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

"Өглөөний сонин"-ы өнөөдрийн /2020.09.23 лхагва гараг/ дугаарт гарсан онцлох ярилцлага, нийтлэлээс тоймлон хүргэе.

Өнөөдөр энэ оны 267 дахь өдөр бөгөөд он дуусахад 99 хоног үлджээ. Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 17 хэм дулаан байх тул намрын налгар өдрийг дурсамжтай өнгөрүүлээрэй.

Уншигч та бүхэн тоймч Б.Аззаяагийн бичсэн “Бид дахиад л өрийг өрөөр дарах нь” эдийн засгийн сэдэвт нийтлэлийг III нүүрээс уншина уу. Уг нийтлэл “Тийм ээ, уншигч та буруу уншаагүй. Бид өрийг өрөөр дардаг нөгөө л олхиогүй аргаа энэ удаад ч ашиглах нь. Магадгүй нэг явган яриа үүнтэй төстэй ч байж мэдэх юм. “Манай баг наран дээр очихоор бэлтгэж байгаа гэхэд үүнийг нь сонссон нэг хүн нар халуун шүү дээ та нар яаж хүрэх юм гэж асуудаг. Тэгмэгц бид нарийн төлөвлөсөн наран дээр шөнө бууна” гэж. Яг л энэ явган шог шиг явдал манай улсад, манай эдийн засагт дахиад л тохиох нь” хэмээн эхэлж байна.

“Өглөөний сонин”-ы III нүүрээс тоймч Д.Оюунцэцэгийн бичсэн “Ардчилсан намыг орон нутгийн сонгуулиар л харъя” нийтлэлийг шимтэн унших боломжтой.Сэтгүүлч, хөтлөгч Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт” буланд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Т.Алтансүх оролцож хувь хүний болоод улс төр, улс орон, орон нутгийн хөгжлийн талаар сонирхолтой сэдвээр ярилцсан байна. Тус ярилцлагыг сонины IV, V нүүрээс тухлан сууж уншаарай.

Улс төрийн II нүүрээс Засгийн газар, айлчлал, нам хөдөлгөөн, УИХ, Үндсэн хуулийн цэц гээд уншигч та өөрт хэрэгцээт улс төрийн мэдээ, мэдээллийг унших боломжтой. Уг нүүрэнд “У.Хүрэлсүх: 2020 онд олимпод бэлтгэх төсвийг хоёр дахин нэмсэн” нийтлэл мэдээллийг онцоллоо.

Мөн “Ш.Цэрэндулам: Ломбардуудын 80 хувь нь НӨАТ-ын баримт олгохгүй байна” гарчигтай цаг үеийн тодруулгыг V нүүрээс дэлгэрэнгүй уншина уу. Сүүлийн жилүүдэд хийгээгүй томоохон шалгалтыг нийслэлд бүртгэлтэй 997 ломбардын 30 хувийг хамруулж хийсэн бөгөөд шалгалтаар иргэдийн эрхийг зөрчсөн зөрчил, дутагдлууд олноороо илэрсэн байна.“Өглөөний сонин”-ы VI нүүрээс сэтгүүлч А.Сүглэгмаагийн бичсэн хөндөх сэдэв “Цэцэг шиг охидоо цэвдэг сэтгэлтний гарт тастуулсаар байх уу” нийтлэлийг тоо баримттай нь уншиж танилцаарай. Нийгэмд тулгамдсан асуудал хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн талаар өр өвтгөм нийтлэлийг уншиж, болзошгүй нөхцөл байдал, аюулаас бяцхан үрсийг хамгаалцгаая.

VII нүүрээс сэтгүүлч, орчуулагч Д.Мягмарсүрэнгийн бэлтгэсэн дэлхий дахинд болсон цаг үеийн мэдээ, мэдээлэл болон “Трамп-д илгээсэн хор буюу тэрслүүд үзэлтнийг “зайлуулсан” түүх” нийтлэлээс сонирхолтой мэдээлэл аваарай.VIII нүүрээс уншигчдын сонирхон унших дуртай “Өглөөний сонин”-ы булангуудын нэг “Олон өнгө” чөлөөт бичвэрийг уншиж, сонирхолтой фото, өрнийн зурхай, валютын ханш, “Өглөөний мэнд” булангуудын мэдээ, мэдээлэлтэй уншиж танилцаарай.

Нийтлэл, ярилцлага, мэдээ, мэдээллийг дэлгэрэнгүй уншихыг хүсвэл уншигч та бүхэн “Өглөөний сонин”-оо захиалаарай. Манай сонины III дугаар улирлын захиалга үргэлжилж байна. Улирлын захиалга 62-64 дугаар бөгөөд захиалгын үнэ 24900 төгрөг.

Харилцах утас: 88118747

Хараат бус хариуцлагатай сэтгүүл зүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэл(202.21.108.198) 2020 оны 09 сарын 23

Сонинг site -аар сурталчилна гэхээр их л доошоо орж дээ.

0  |  0
Top