Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар аваргуудаа шалгаруулав

2020 оны 09 сарын 21

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүнг сайжруулах, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Ажил мэргэжлийн аварга шалгаруулах” тэмцээнийг эохион байгууллаа.

Тэмцээнд тус газрын харьяа анги, байгууллагуудын алба хаагчид зургаан багт хуваагдан, найман төрлөөр хурд, хүч, авхаалж самбаа, эзэмшсэн мэдлэг, ур, чадвараа дайчлан өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.

Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт  Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн дэслэгч Г.Сүрэнжав ахлагчтай II салаа, дэд байрт Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн ахмад Б.Балжинням ахлагчтай IV салааны баг тамирчид шалгарлаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top