Улаанбаатарт 128.983 ПРИУС маркийн машин хөдөлгөөнд оролцдог

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Нийслэлд автозамын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл хүргэе. 

Монгол Улсад 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1.114.728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрийн 602.189 буюу 54.02% нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог аж. 

Нийслэлд 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 66.360 авто тээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн, улсын дугаар авчээ. 

Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслүүдийг хөдөлгүүрийн төрлөөр ангилбал бензин хөдөлгүүртэй 407.712, дизель хөдөлгүүртэй 129.858, цахилгаан хөдөлгүүр бүхий 306, хийн хөдөлгүүр бүхий 13.641 тээврийн хэрэгсэл байгаа ба тэдгээрийн 128.983 буюу 21.4% нь “Toyota Prius” маркийн автомашин байна.
 


Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт автотээврийн хэрэгслийн 424.482 буюу 70.48% нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдсан буюу эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай байна.

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 313.072 тээврийн хэрэгсэл хамрагдаж, анхны үзлэгээр 3264 автотээврийн хэрэгсэл “тэнцээгүй” байна.
 

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газра

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top