А.Цэгмэд: Ц.Алдармаа бид хоёрын анхны яриа, санаанууд илт гуйвжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Жүжигчин Ц.Алдармаагийн өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Эхиймаа” кино есдүгээр сарын 11-ний өдрөөс бүх кино театруудад гарч эхэлсэн билээ. 

Жүжигчин Ц.Алдармаа өөрөө киноныхоо санааг гаргаж, өөрөө продюсероор нь ажиллаж, бас гол дүрээ өөрөө  бүтээсэн “Эхиймаа” кино нээлт хийсэн цагаасаа хойш үзэгчдээс сайн, муу олон шүүмж авсаар байна. 

Хамгийн сонирхолтой нь, “Эхиймаа” кинонд дүр бүтээсэн ахмад жүжигчин А.Цэгмэд тус кинонд шүүмжлэлтэй хандаж, өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ бичжээ. 

Жүжигчин А.ЦЭГМЭД:

-Өглөө эртийн мэнд ээ. "Эхиймаа" уран сайхны киноны нээлтээс хойш бодон бодон энэ постыг оруулъя гэж шийдэв. Залууст буурал миний үг хэрэг болж юу магад вэ гэж.

Миний ажилласан санхүүгийн хилс хэргээр шоронд орсон Насанжаргал эмгэн өөрөө хууль судалж, хэргээ задлаад, бие нь муудан, маргааш нь суллагдаж гарахын өмнө нас бардаг /Нэг камерынхны дурсамж яриагаар/. Харанхуй газарт цэцэг тарьдаг хүмүүст тусалдаг, хайр хүрэм эмгэн гэж зохиолд шигтгэж, 44 сцен буюу 44 удаа дурангийн өмнө хоног тоолон хөдөлмөрлөөд, киноны нээлтээ сэтгэл хөдлөн үзсэн ч маш сэтгэл гонсгор, дутуу гарснаа нууж чадсангүй ээ!

 

Өршөө! Уг нь гол дүр шахуу юм байлаа. Сцений тооны хувьд гэтэл ороод л гардаг дүрүүдээс ч дорд дүрс нь постерын зурганд ч алга болон арчигджээ. Мөнгө гэж хүчтэй, утга агуулга энэ нийгэмд тод зодсоор л, хаана ч хэзээ ч  шударга бус! Хэрэв кинонд 29 сцений хөдөлмөр орох байсан бол яах гэж хогийн тантан руу уран бүтээлчдийн хүч цаг, сэтгэл шингэсэн агшин, нус нулимс, баярыг булшилсан юм бэ? Үүнд хэний, юуны хандлага шийдэл ордог юм? Үр ашиггүй энэ мэт зардал, цаг зав үрсэнд, хайнга хандах утга авцалдаагүй эвлүүлэг монтажаас болж ганц энэ бүтээлд ч, бас олон олон кинонд давтагдаж, киноны чанарт нөлөөлж байсныг буурал би ахмадын хувьд дуугарах цаг нь болжээ гэж үзээд үүнийг үзгэлмой!

"Эхиймаа" уран сайханы кино богино хэмжээний бүтээл мэт болжээ гэсэн зарим үзэгчийн саналтай би санал нэг байна. Хойшид залуус минь амьдралын буруу дадал, замбараагүй байдлаа уран бүтээл дээр цухуйлгаж болохгүй шүү. Надад өгсөн дүрийг гол дүрийн жүжигчин Алдармаа анх хэлэхдээ "Энэ бол надад тусалсан бодит эмгэний дүр юм шүү" гэж хэлж байсныг би тодоор зүрхэндээ хийж, ажилласан тул дүрдээ хайртай байж, хайраар хандсан бөлгөө.

Алдармаа бид хоёрын анхны яриа санаанууд илт гуйван алга болжээ! Ер нь кинонд хоёрын хооронд, дур зоргоороо, хүслээрээ орж гарсан эрх мэдэлтэй, мөнгөтэй нөхөд од болж, олны танил болох донд хөтлөгдөж, киноны чиг хандлага утганд хойшид хүчтэй нөлөөлж, уран бүтээлийн чанарыг сулруулдаг жудаггүй, түрэмгий, санаатай санамсаргүй үйлдүүдээ болих хэрэгтэй шүү, залуус аа...

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кино шүүмжлэгч(202.21.115.2) 2020 оны 09 сарын 16

Үнэн зүйл хэлсэн байна. Кино бүтээгчид зөвлөмж зөвөлгөөг авах хэрэгтэй. Ахмад буурлуудын үг алт гэдэг шүү та бүхэн ахмадуудаа хүндэлж хөдөлмөрийг нь үнэлж хайрлах хэрэгтэй. Тэр дүр үнэхээр бодит дүр байсан бол илүү товойлговол үнэхээр гоё байх байсан, кино хийхийг оромддог болждээ, бодит байдлаас сэдэвлэсэн ч урлагийн бүтээл болгоно гэдэг авъяас шүү.\n

2  |  0
Bi(112.146.25.99) 2020 оны 09 сарын 18

Hvn aldaj bono bitgii tegej muulj goochij hvmvvsee vhseniig ni daraa genet sn hvn bsam gj yrinaa daa ayugvi bol \nBosoj bhad ni uudun tatan demj buruu zvil hiihed ni tegej muuhai chichilj yagan be adilhan hvmvvs shvv dee

1  |  2
Уншигч(92.40.176.77) 2020 оны 09 сарын 19

Аймшигийн тэнэг харгис хүүхэн өөрийн амьдралаас сэдэвлээд ч гэхшиг....чиний аймшигийн араатан зан авираа харуулах чинь хэнд хэрэгтэйн...кино хийгээд байхдаа яахав...гайхуулах сайхан зүйл хийцэн бол бас яахав...харин ч хүмүүс мартаасай гэж боддоггүйм байхдаа дибел хүүхэн

10  |  1
Зочин(66.181.184.244) 2020 оны 09 сарын 24

ТЭР БАЛАЙ КИНО ШҮҮ ЮМЫГ НЬ БИТГИЙ ҮЗЭЦГЭЭ БАЛАЙ ХҮҮХНИЙ КИНО ХИЙДЭГ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН.ЯМЯРЧ ЖҮЖИГЛЭХ ЧАДВАРГҮЙ АВЬЯАСГҮЙ ШДЭЭ.ШИНЭ ҮЕД ХАРИНЧ ЗАЙЛУУЛ ХЭДЭН ЖИЛ ЖҮЖГЭЛМЭР БОЛСОН НЬ ИХ ЮМ.ТЭР ХУУЧНЫ ТОГЛОЛТУУДЫГ НЬ ХАРАХАД ҮНЭН ЧАДВАРГҮЙ АМЬСГАА БАЙНАЛЭЭ.ТЭГЭЭД БАС ЗЭРЛЭГ.....ААН

3  |  0
Zochin(112.155.227.15) 2020 оны 09 сарын 18

Oyuntuul solongost emchilgee hiilgej bgaad mgl yabahiinga umnu nzuudiinga minii ahiin gert dailaad yabuulaj bsan .er ni dajghi shudraga huuhen sanagdsan.amdarmaa odoo boliooooooo tehuu.unemd hun guitsegdeg yum

2  |  1
Зочин(202.9.46.48) 2020 оны 09 сарын 18

Нvдний булай онигоо. Эртээд дэлгvvрт 3 жаахан хvvхэдтэй явж бгаад нэгийг нь араас нь цохиод загнаад бсан гэвэн энэ Алдармаа бvтэхгvй угийн харгис унаган ааш авто щан чанар тийм амар арилахгvй.

1  |  0
z(103.57.95.10) 2020 оны 09 сарын 16

ene hvvhen tsaisiim b.adaa..muuhai dursamjaa zaluusiig daga gd bgasmuu..uuruu yadaj jvjiglej chaddag bj kino hii...hogiin yum hihee hezee bolih veee

1  |  2
Э(122.201.22.26) 2020 оны 09 сарын 16

Үзэхгүй байх хэрэгтэй.

5  |  3
herlen (103.10.23.139) 2020 оны 09 сарын 18

Oyuntuultai taarch bsan 2019 oni zun taarhAD hvzvvni aimar muhai sorwitoi iw el haragdaj bna le nzigaa nasan turshidni marthaargvi sharh sorwitoi bologchihood uuchlalt guigagvi sdejgin hvvhen\n

3  |  0
ganaa(66.181.161.9) 2020 оны 09 сарын 17

ene aldaraa zaavaj araasaa hiilgej sguirt buyu tavihda zereg sheedeg balai huhen dee

0  |  9
Зочин(202.55.188.43) 2020 оны 09 сарын 18

Одоо ийм киногоор од болох ч гэж юу байх вэ. Эгч жаахан тайвширсан нь дээр.

8  |  2
Ок(103.26.195.231) 2020 оны 09 сарын 18

Тэнэг юмыг бүү үзээ

5  |  1
Зочин(66.181.187.253) 2020 оны 09 сарын 15

Энэ эмгэн алдармаад туслаад 7 жилийн ялыг 3 сар 10 хоног болгосон юм уу !!! Хэн тусалсан яаж ямар аргаар өрөвдсөн ҮҮ өвөрт нь орсон уу ? Тодорхой гаргах хэрэгтэй байсан юм .

1  |  0
Нараа(59.153.112.192) 2020 оны 09 сарын 18

Наад цэгмэд гэгч хүн чинь хүний ач тусыг мэддэггүй алтан үеийнхэнд нэр нүүргүй муухай хүн байлээ.Ийм болохоор нь л төр гавъяатаа өгдөггүй юм байлээ

2  |  3
soko(103.14.37.126) 2020 оны 09 сарын 15

shal teneg aldarmaa kino ni ch gej elgiin elii balai um bolson bnalee ichih l heregteidee

2  |  0
Зочин(64.119.19.218) 2020 оны 09 сарын 16

Алдармаа бол жүжигчиний авъяас огт бхгүй зүгээр л модель байвал барав тэрний бүтээсэн сайхан дүр л байхгүй

6  |  0
Иргэн(124.60.114.164) 2020 оны 09 сарын 18

Олигтой хүн биш.нас барсан эгчийнхээ 2 хүүхдийг өсгөсөн гэж тв ээр худлаа яриналээ.тэдний аав нь байгаа.эмээ өвөө 2 нь өсгөсөн.энэний өсгөдөг гэж уи байдгийн.хүмүүжил муутай .хүн түлчихээд тийм харгис уим хийжхээд гавьяа байгуулсан уим шиг уин кино ичээсэй.

10  |  0
эмгэн минь(202.179.27.190) 2020 оны 09 сарын 16

Хасах хасахгүйг найруулагч мэднэ шүүдээ

3  |  1
юзюшр(192.82.65.120) 2020 оны 09 сарын 16

ЭНЭ АЛДАРМАА УУЛААСАА ЖҮЖИГЛЭЖ Ч ЧАДАХГҮЙ ХАМДЛАГИЙНХАА МУНДАГУУДАА ЦАРИАЧИЛЖ Л ЯВДАГ ХҮН БАЙСАН Ш ДЭЭ

7  |  0
Гэрэл(192.82.69.71) 2020 оны 09 сарын 27

Та ч бас онцгүй хүн байна шүү. Муу дээр муу муухай дээр улцан гэгчээр эх хүн байж яахнав дээ

8  |  5
Зочин-2(66.181.190.66) 2020 оны 09 сарын 16

Найзаа шалзалсан авгай уран бүтээлч нөхдийг ашиглаад мөнгө л олж байвал, нэр төр л олж байвал гэсэн сэтгэлгээ нь давамгайлсан учраас бас мөн чанар нь өөрчлөгдөөгүй хэвээрээ л бгаа юм биш үү??? Өөрөө нийгэмд ад болж байгаагаа мэдэхгүй хүн бна.

6  |  0
zochin(103.26.194.112) 2020 оны 09 сарын 15

IIM L YUM BAYJ TAARNA DAA . KHOSHIN SHOGIIN MARZAN KHUUKHEN JUJIGCHIN , PRODYUSAR KHIIJ CHADAKHGUYEE

5  |  0
кино(66.181.166.134) 2020 оны 09 сарын 16

энэ Алдармаа хүн шалзлана, бас дээрээс нь анх ярьсан зүйлээсээ буцаж, гуйвуулна. ямар шид нь бүрдсэн эм бэ?

10  |  0
Top