Ван И сайдыг угтах сэдэв: ШХАБ болон ӨВӨРМОНГОЛЫН БИЧИГ ҮСЭГ

2020 оны 09 сарын 11

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 15-16-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монголд айлчлах болсон талаар тус яамнаас мэдээллээ.

Өргөн хүрээнд авч үзвэл Ван И сайд есдүгээр сарын 10-16-нд ОХУ-д болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр болон дараа нь ОХУ, Монгол Улс, Казахстан, Кыргызстанд айлчлахаар төлөвлөжээ. Мөн ОХУ-д болох хуралдааны үеэр ОХУ, Энэтхэгийн ижил түвшний сайд нартай тусгайлан зоог барих юм.

ОХУ, Монгол Улс, Казахс­тан, Кыргызстанд айлчлахдаа эдгээр орны удирдагчидтай уулзаж, Гадаад хэргийн сайд нартай нь уламжлалт харилцаагаа бэхжүүлэх, КОВИД-19 цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, төрөл бүрийн салбарт практик харилцаагаа гүнзгийрүүлэх, “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн хүрээнд өндөр үр дүнтэй хамтран ажиллах, олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.

Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лицзянь Бээжин хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ хоёр тал, бүс нутаг, олон улсын хэмжээний асуудлыг ярилцахын зэрэгцээ “харилцан сонирхож буй асуудлуудаараа санал солилцох”-оор болжээ. Энэхүү уулзалт Улаанбаатарт ирэхийн өмнө болох бөгөөд харилцан сонирхсон асуудал дотор нь Монголын талаарх сэдэв багтах нь эргэлзээгүй. Учир нь хойд, урд хоёр хөрш уулзах бүртээ Монголын талаар ярилцдаг нь нууц биш.

Энэ ярианд гурван улсыг холбосон эдийн засгийн коридор, “амилж эхлээд” байгаа хийн хоолойн сэдэв, Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх тухай багтаж таарах бөгөөд сайд Ван И Монголд ирэхдээ энэ талаар ам нээх нь гарцаагүй юм.

Албан ёсны яриа,хэлэлцээний зэрэгцээ “Ам нээвэл уушги нээ” гэдгээр манай дарга нар дипломат аргаар Хятадын компаниудын орхиод явсан гэх Дарханы зам, Өвөрмонголчуудын үндэсний хэл бичгийн асуудал зэргийг хөндөж таарах биз. Монголчууд Элчин сайдын яамных нь гадаа монгол бичиг, соёлыг хамгаалахаар жагсаал цуглаан өрнүүлсэн учир өмнөд хөршийн сайд анхаарлаа үүнд хандуулчихсан л байгаа.

Өмнө нь Төвөд, Шинжаан-Уйгар, Тайваны асуудал хөндөгдөхөд өмнөд хөршийн зүгээс “Нэг хятад” бодлогоо тайлбарладаг, үүнийг нь ч Монголын тал дипломат ёсоор хүлээн зөвшөөрдөг нь зүй ёсны хэрэг байсан. “Нэг Хятад” бодлогыг Монгол Улс дэмждэг нь өнөөдөр ч хэвээрээ.

Харин Өвөрмонголын бичиг соёлын асуудал нь “Нэг Хятад” бодлогод ерөөсөө харшлахгүй,  БНХАУ-ын дотоод хэрэгт оролцож буй хэрэг огтоос биш, гагцхүү үндэс угсаа нэгтнүүдийнхээ хэл бичгийг хадгалан хамгаалах чиглэлээр хэлж ярьж байгаа, улс төрд огтоос хамааралгүй зүйл гэдгийг БНХАУ-ын сайд эрх биш ойлгож байгаа. Бичиг, соёлын асуудал нь Хятадын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг биш гэдгийг Монголын дарга нар ч дипломат арга зүйгээр эвийг нь олоод шийдмэгхэн тайлбарлачихна биз ээ.

Урьд нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд Далай ламаас үүдэлтэй зөрүүтэй үзэл хэдэнтээ гарч байсан. Далай лам Монголд  морилох хэрэгт хориг тогтоож, цөөн хоногоор хил хааж ч байсан. Гэвч Далай лам дээр буулт хийж болдог юм гэхэд монгол бичиг, соёлын асуудлыг үүнтэй адилтгаж огт болохгүй. Далай ламын асуудал бол зүгээр л шүтэх бишрэх эрхийн хэрэг. Далай лам нь Хятадын хувьд салан тусгаарлагч, хагалан бутаргагч, улс төрийн гэмтэн. Гэвч Монголчуудын хувьд Дээрхийн гэгээн, Бурхны шашны тэргүүн, өтөл насны өвгөд эмгэдэд бол “амилсан Будда”. Далай ламд мөргөсөнгүй гээд монгол хохирохгүй нь үнэн. Харин Өвөрмонголд  болж буй үйл явдал нь нийт монгол үндэстний хэл, бичгийн дархлааны хэрэг, хэзээ ч гээж үл болох нийт монголчуудын өв соёлын асуудал билээ.

Нөгөө нэг эмзэг сэдэв нь Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх тухай юм. ОХУ, БНХАУ хоёулаа Монгол Улсыг ШХАБ-ын эгнээнд элсүүлэхийн төлөө олон жил санал нийлсээр ирсэн. Одоогоос хоёр жилийн өмнө, БНХАУ-ын Циндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө Монгол Улсыг ШХАБ-д элсүүлнэ, элсүүлэхгүй гэсэн яриа улстөрчид, дипломатчид, судлаачдын дунд гарч, УИХ дээр гишүүд санал хуваагдан байж намжсан ч үүнийг хоёр хөрш орон мартаагүй байгаа. Нэгэнт ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлгөөнд оролцоод, ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай ганцаарчилсан уулзалт хийгээд ирсэн хүн хойно Ван И сайд хөшигний ард энэ сэдвийг хөндөж л таарна.

Хэдэн төгрөгийн зээл тусламж, зам, гүүрийн асуудал бодож ШХАБ гэж яарахаа азнаж долоо хэмжиж нэг огтлохоо манай дарга нар эрх биш мэдэж байгаа гэж найдна.

Ямар ч гэсэн Ван И сайдыг угтах халуун сэдэв ШХАБ болон Өвөрмонголын бичиг үсэг байж таарах нь. Ажил нь гацсан Дарханы зам ч хамаатай. Айлчлалаас ямар үр дүн гарахыг одоо анхааралтай харах үлдлээ.


 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(192.82.74.44) 2020 оны 09 сарын 15

Монголыг одоо хүртэл тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрч чададгүй жинкэн зэвүү өвгөн дө энэ

1  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 09 сарын 12

hyatad amerikiin horig, zunjin boldon ih uer usnaas bolood aajimaar mah hunsnii homsdold orj bna.Tiimees hujaanuud uuniigee nuhuhiin tuld baga hesegiig n ch gesen mongoloos oruulah asuudal yarigdana.Hytaduud mongoliin nuursiig kvot togtooj mash hyamd avch durtai uedee haaj booj baisan.Bid tegvel ene udaa mongol mahandaa kvot togtooj undur uneer hujaaruu gargah heregtei.Yag ene ued hujaznuud hussen huseegui bidnii uneer avna.Buh mahnii uildveruud n hujaa ezentei ch kvot, une 2 iig zasgiin gazar togtooh.heregtei.Odoo luuhaanuudaas mahnii salbariig salgah tsag bolson.Huuk ajilaa hii

1  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 09 сарын 13

Hyatad odoo dotood,gadaad asuudal hundevter olon ulsad ner hundee aldaj baigaa.Ene hujaag europiin 4 ornoor ailchlahad eserguutsel ihtei huiten ugtsan.Odoo bid uvurmongoliin helnii aduudliig nuhatstai, zorigtoi yarih heregtei.Zarim neg hujaanuux enr bol hyatadiib dotood asuudal gej hutsaad ehdlsen bna lee.Tiim bisher .Hunii efh, undestnii hdl soyol bol delhii niitiin, hun turulhtunii deedlen erhemledeg aduudal.Tet bol zuvhun neg ulsiin dotoox aduudal bish.Tiimees uunees aij beeregneh hereggui.Bas neg asuudal bol hujaagaas uert, usand orson bakterjsan mashin nogoo bithii oruul

1  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 09 сарын 12

jijig uls geheesee iluu jijig uls tur l aldaa, archaagui undesnii doroitoliig uusgedeg. Uvur mongol, uigur shinjanii asuudal delhiin anhaarald baigaa bolohoor uuniig darj, gadna talaas b demjleggui bolgohiin tuld monhol, kazah, kirgiz d daramt uzuuleh ailchilal yum.kazah, kirgiz 2 t bol shanhain baiguullagiin gishuunii huvid n amarhan daramt uzuulne.Harin mongoliin huvid bol jinhene gishuun bish, ajiglagch statustai baigaa n tom davuu tal.Harin 8, 10 angiin tuvshinii bolovsroltoi Jenko Huuk 2rt sain sanujlahgui bol mongoliig sunuuj medne shuu.Shanhain gishuun bolj bolohgui!!!!!

1  |  0
Зочин(103.229.121.250) 2020 оны 09 сарын 15

Зээл авч болохгүй, ШХАБд элсэж болохгүй. Зээл их авуулж төлөх чадваргүй болгоод ШХАБ-д элсүүлж цэргээ оруулах магадлалтай

1  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 11

Хог хужааг устгах ёстой.Монгол хар хятадтай байлдаж ялж ирсэн түүхтэй.

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 09 сарын 11

shaxaand ornoo

0  |  0
зочин(202.55.191.194) 2020 оны 09 сарын 15

1, Өвөрмонголчуудын бичиг соёлын асуудлаар хатуу байр суурь илэрххийлэх ёстой. яагаад гэвэл: монгол үндэстний бичиг соёлын асуудал яригдаж байна. Мөн өвөрмонголыг нухчин дараад манайх руу нэг алхаад л ороод ирнэ.\n2, ШХАБ-д Монгол улс энлсэж орохыг эрс эсэргүүцэж байна. Хэрэв элсвэл шороон түмэн хятад монголд орж ирж, хятадын эрхшээлд бүрэн орно.\n3, Хятадууд өрөө нэхэж л байг. айгаад байх зүйлгүй. өрөө иситемтэйгээр ээлж дараатайгаар төлж эхлэх хэрэгтиэй. нэмж зээл бүү ав. 3 сая монголчууд мах гурилтайгаа байхад хүнд үеүдийг туулаад л гарна\n

4  |  0
Зочин(122.201.21.229) 2020 оны 09 сарын 11

Үхсэн ацных нь агуу хүн байдаг юм ! Монголд ирэхээр нь буудаж алахийг мөн хорлохийг хүссэн хүн зөндөө байна.\nХятад бол бидний үүрдийн дайсан

0  |  1
Зочин(202.55.188.85) 2020 оны 09 сарын 13

Бид ийм балай юм ярьж энэ агуу хүнийг угтах гэж үү? Гуйлгачин төрхөндөө, раамандаа жаалсан нь дээр байлгүй. БНХАУ-с манай баялагийн экспортод онцгой анхаарал хандуулж, 2 орны найрамдалт харилцаа урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн амжилтыг бид ийм хариуцлагагүй байдлаар унтрааж болохгүй. Энэ хүнийг ирэхэд тун аятайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой. Өмөзо бол Бнхау-н салшгүй нэг хэсэг. Бичиг үсгийн тухайн асуудал ч Хятадын дотоод асуудал. Шорон дотроос Элбэгээ юу гэж хашгируулах монгол улсын байр суурьт огт хамаагүй. Үүнийг эвтэйхэн ойлгуулж, хөршийн сэтгэлд сэв суулгах алхам огт хийж болохгүй.

0  |  8
BURUUUU(192.82.78.27) 2020 оны 09 сарын 11

CHINESE SHOULD LEARN LESSONS AND EXPERIENCE FROM SWITZERLNAD”S MULTI-LANGUANGES HARMONY COUNTRY .

0  |  0
Байр сууриа ирэрхийл(194.193.55.237) 2020 оны 09 сарын 13

Хятадын ТВ-ээр Өвөр Монголчуудын ард Монголчууд байгаа болохоор эд хүчтэй эсэргүүцэж дэлхийгээр нэг Хятадыг муухай болгож харагдуулаад бна гэж ярьж байсан. Хятадын сайд Монголчуудыг ил далд дарамтлахаар ирж байгаа, Хятадаас авсан зээлийнхээ атганд байгааг сануулна, Өвөр Монголчуудыг битгий дэмж, Монголд ирсэнийг нь барьж өг тэгвэл улам их зээл өгнө, нүүрс их тээвэрлүүлнэ гэх мэтээр... Тиймээс Монголчууд энэ сумны гол бай Монгол улс гэдгийг ухаарч Хятадын сайдыг нь ирэхэд нь эсэргүүуцэлээ илэрхийлж жагсах хэрэгтэй бид .

8  |  0
Mgl(223.33.181.82) 2020 оны 09 сарын 15

Өр зээл , вакцин , хөрөнгө оруулалт авна гэж ярьцгаавдаа

4  |  1
Mgl(223.33.181.82) 2020 оны 09 сарын 13

Өр зээл , вакцин , хөрөнгө оруулалт авна гэж ярьцгаавдаа

2  |  1
chaavaas(14.146.93.207) 2020 оны 09 сарын 11

manaid taarsan hemjeenii heden jul asuudluudaa shahaad l yavaad ogno doo, oor yu l surtei yum yariv gej. 1. ovormongol dahi oorchloltiin tuhai yarih shaardlagagui, ene bod bidnii dotoodiin asuudal. 2. darhanii zamiin ajliig uragshluulahiin tuld manaihaas iluu olon ajilchin avaad ajlaa hurdluul. 3.baruunaas hyatadiig buruutgasan uzel gaarsaar, teriig bitgii martaarai. 4. enetheg dahij tunshlel sanal bolgovol za gehiin uridaar bodoj ergetsuuleerei 5. hiin hooloi dongoj yarinii shatand baigaa, gehdee onoodor yarih yum alga... duusaa... manaihan aahan za bodoyo aahan gej tolgoi dohij suusaar duusn

2  |  0
Top