Японд хар салхины улмаас 200 гаруй нислэг цуцлагджээ

2020 оны 09 сарын 02

Японд “Мейсак” хар салхины улмаас 250 гаруй нислэг цуцлагдсан байна. “NHK” телевизийн мэдээлснээр Окинава мужид 30 мянга гаруй аж ахуйн нэгж тоггүй болж, дөрвөн хүн хөнгөн гэмтэл авчээ.

Японы Окинава арлын оршин суугчид хүчтэй хар салхины аюулд өртөөд байгаа юм. Автобус болон хөлөг онгоцны хөдөлгөөн зогссон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top