Улаан хивсний паян УТГАА АЛДЛАА

2020 оны 08 сарын 27

Сүүлийн өдрүүдэд улаан хивсэн дээгүүр алхаж яваа УИХ-ын гишүүд, сайд дарга нарын зураг нийтийн хэвлэл, нийгмийн сүлжээгээр дүүрч бишрүүлэхээсээ илүү доог тохууны сэдэв болж хувирлаа.

“Чөтгөрийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр даргын нүдийг өнгөлөн далдлалтаар халхалдаг асан хуучин цаг эргээд ирэв үү гэлтэй.

“Шинэхэн халадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой” гэдэг үг өнөөдөр “Улаан хивсээ дэвсээрэй, Улсын сайд мориллоо шүү” хэмээх хэлцээр солигдож хэтийдсэн ёслол хавтгайрах шинжтэй.

Орхон аймагт Дайчилгааны команд штабын хээрийн сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар очсон  Улсын Ерөнхий сайдын өмнө дэлгэсэн улаан хивсний уртыг яана. Албан тушаалын зэрэглэлээр нь улаан хивсийг хэмждэг болсон юм бол Ерөнхийлөгч, УИХ-ын даргын өмнө түүнээс уртыг дэвсэх байлгүй. Юугаар ч хамаагүй уралдаж, ганц сөөмөөр ч болтугай түрүүлж сая санаа амардаг нь монгол хүний зан юм хойно байтлаа аль аймаг, байгууллага хамгийн урт хивс дэвсэх вэ гэсэн тэнэг өрсөлдөөн дэлгэрвэл яана.

Хууль зүйн яамныхан Х.Нямбаатар сайдыгаа улаан хивсээр алхуулж, гаднын Төрийн тэргүүний айлчлал шиг угтсан бол, Сэлэнгэ аймагт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг мөн л хивстэй, алга ташилттай тосож шинэ залуу гишүүн, сайд хоёрыг “хивсчин” хочтой болгож орхив. Эмнэлгийн дарга бол эгээ л Төрийн тэргүүний дэргэд алхах Хүндэт  харуулын ахлагч шиг хөлийн тавилт, нүдний харц, толгойн байрлалтай. Цаанаа бас Дүүриймаатай ч байсан юм бил үү. Ядахдаа аян замын хувцсаа ч солиогүй байхад нь улаан хивсээр алхуулчихсан бололтой, сошиалынхон өлгөж аваад өөлж гоочлоод, сэвж дэвээд амжсан. Уг нь тэдний яриа зээлийн хүүг хэрхэн бууруулах, эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсдэг хүнд суртлыг яаж арилгах гээд чухал сэдэв хөндөж. Гэвч балагтай улаан хивсний сүрд дарагдаад “будаа”. Хэтийдсэн хөөргөн ёслолыг иймэрхүү л гор дагаж таарна.

Хивс дэвссэнээрээ ч ёслол, хүндэтгэлийн хэмжээ дамжааг илэрхийлэхгүй. Харин ч цаад хүнээ эвгүй байдалд оруулж, хүндэтгэл бус доог тохууны шалтаг болгодог нь саяын хэдэн жишээнээс илэрхий. Бүрэн эрх нь бий хойно, уг нь гишүүд, сайд нар үүнээс шууд татгалзах ёстой.

Улаан хивс, алга ташилт, хүндэт харуултай угтахад бас учир бий. Уг нь хаана, хэзээ, хэнд улаан хивс дэвсэх дэвсэхгүй нь төрийн ёслолын дүрэм журамд заасан нарийн дэгтэй. Хэрэв урьдчилан  мэдэгдээгүй бол ирж буй зочноо туйлын эвгүй байдалд оруулна. Тэр нь дээр дурдсан залуу гишүүн, сайд хоёр дээр буучихлаа.

Байрлах буудалдаа төвхнөж хувцсаа солиогүй байхад нь шууд л улаан хивс дэвсээд алга ташаад Дүүриймаадаад эхэлбэл дотооддоо бол нүүр түлнэ. Гадаад арга хэмжээнд бол төрийн ёслолын дэг жаяг зөрчигдөнө. Ойрхны нэг явдлыг уншигчид сайн санаж байгаа.

2016 оны хавар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Монголд айлчлахаар ирэхэд  манай тал урьдчилан мэдэгдэлгүй шууд улаан хивс дэвсэж хүндэт харуул жагсаан Дүүриймаадаж тоссон нь улс хооронд “жинсэн өмдний дуулиан” дэгдээсэн. Олон улсад нэртэй төртэй хашир сайд  Лавров ч өмнөөс нь шууд тулсан үлээвэр хөгжим, буутай цэрэг, улаан хивс, хадаг, сүү барьсан үзэсгэлэнт бүсгүйг хараад балмагдаж хоцорсон.

Сергей Лавров онгоцноос буухдаа чөлөөт загварын жинсэн өмдтэй байсан нь  “Дипломат ёсыг уландаа гишгэлээ. Монгол Улсыг оросууд хэрхэн үнэлдгээ харууллаа. Монголыг доромжилж байна” гэх шуугианыг нийгмийн сүлжээ, хэвлэл, мэдээллээр давалгаалуулсан юм.

Хариуд нь ОХУ-ын талаас “Asia Russia” агентлагийн цахим хуудсаар тайлбар хийж,  сайдын албан айлчлалын үеэрх үл ойлголцол, буруу ташаа мэдээлэл нь Монголын Гадаад хэргийн яамны алдаатай протоколоос болсон хэмээсэн билээ. Түүгээр үл барам “ОХУ-ын айлчлалын бүрэлдэхүүн шөнөөр нисэж  онгоцонд хоносон учраас чөлөөт хувцас өмссөн. Монгол Улсад газардсаны дараа зочид буудалд албаны хувцсаа сольж өмсөн албан уулзалтад очих төлөвлөгөөтэй байсан. Онгоцонд хоносон учраас биед эвтэйхэн чөлөөт байдлаар хувцасласан. Энэ тохиолдолд албан хувцастай шөнийг өнгөрөөнө гэдэг утгагүй зүйл. Урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд онгоцноос буухдаа заавал албан байдлаар хувцаслах ёстой гэж заасан дүрэм Дипломат ёсонд байхгүй. Тиймээс ямар нэг буруу зүйл хийгээгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд улстөржүүлэхгүй байхыг хүссэн юм. Зүй нь Монголын талаас бэлтгэсэн протоколд онгоцноос буунгуут хивс дэвсэж угтах уу, Сүхбаатарын талбай дээр угтах уу гэдгийг нарийн тусгах учиртай ч тийм мэдээлэл огт өгөөгүй байжээ. Хэрвээ онгоцноос дөнгөж буунгуут хүндэт харуултай угтах ажиллагаа болох талаар дурдсан бол албан хувцас өмсөх нь зайлшгүй байсныг оросын тал мэдэгдсэн. Угтах ёслолд хайнга хандсанаас болж Монгол Улсын ГХЯ олон улсын хэмжээнд ийм нэг бантан хутгаж хоцорсон нь саяхан.

Төр, засгийн аль ч төрлийн айлчлал, үйл ажиллагааг нарийн протоколоор үйлддэг учир хүрэлцэн очмогц угтах ёслол хийх бол төлөөлөгчид албаны хувцастайгаа, хэрэв буудалд байрласны дараа төв талбайд угтах бол энгийн хувцастай унаанаасаа буудаг. Сэлэнгэд гишүүн, сайд хоёрыг шууд л ирэх бараанаар нь хивс дэвсэж тоссоноос болж аяны тоостой, энгийн чөлөөт хувцастайгаа хивсээр алхаж “Сонгогчдоо хүндэтгээгүй, төрт ёсны мэдлэггүй” гэх аясаар олны хараанд өртсөн хэрэг.

Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө бөхөлзөж мэхэлздэг шинэ заншилтай болчихож. Сайд нар эгнэж зогсож байгаад бөхийх юм. Одон гардаж байгаа нь ч бөхөлзөж харагдах. Өмнөх Ерөнхийлөгч нарын өмнө хэн ч, хэзээ ч эгнэж зогсоод бөхөлзөж нахилзаж байгаагүй юм. Цэх сайхан зогсоод л угтдаг байсан. Ямар Манжийн үе үү. Урьд нь хэзээ, ямар Ерөнхий сайд буу агсаж явсан бэ. Төрийн ёслолын дүрэм, журамд өөрчлөлт орсон уу, тэр албаныхан дэг ёс сахиулахаа больсон уу,  сав хийвэл улаан хивс дэвсэж, умард Солонгосынхон шиг гудамжлан зогсож байгаад алга ташиж, бөхөлздөг болчихлоо. Уг нь төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үйлдэл бүр протоколоор явдаг учиртай баймаар. Гишүүд аймгуудад ажиллахдаа тийм, ийм байгууллагаар орно гэдгээ дуулгах ч албагүй.

Нэг хэсэг төрийн үйл ажиллагаанд төсвийн хөрөнгөөр архи хэрэглэдэггүй, угтах ёслол хийдэггүй болгоод байсан уламжлал алдагдлаа. Улаан хивсний паян даамжирвал тун удахгүй татвар төлөгчдийн мөнгөөр сархад сөгнөдөг, сайд, гишүүдээ хараад уйлж дэвхэрдэг болох вий. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж зүгээр ч нэг хэлээгүй л байх.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.20.70) 2020 оны 08 сарын 27

онигоо онигоо шинэ хивс шиг харагдаж байна урдана байгаагүй байх хивс авах тѳсѳв мѳнгѳ байдаг эм тариа нэн чухал техник болохоор байдаггүй

0  |  0
Иргэн(64.119.20.146) 2020 оны 08 сарын 27

Улаан хивсэн дээр алхахдаа ичдэггүй юм байхдаа

0  |  0
зочин(202.126.90.61) 2020 оны 08 сарын 27

хивсний гадна дагаж яваа авгай мөн пялдага харж байнаа бөөн хайрын хаоц хөгшин авгай байж

0  |  0
Oogii(37.60.73.10) 2020 оны 08 сарын 27

Hugiin bugs doloogchidiin byaldiuchlal.

0  |  0
Zochin(122.201.21.8) 2020 оны 08 сарын 27

Ulaan hivsen deeruur alga tashiltin dor alhah goyo shde

0  |  0
Zochin(122.201.21.8) 2020 оны 08 сарын 27

Tomilogdson,esvel ajildaa uldeh gesen dargantsaruudin z/bguulj bgaa asuudaluud,nogooduulen ch pyaldagnuuddaa ih durtai bh uym

0  |  0
ЬХР(182.160.36.5) 2020 оны 08 сарын 27

ХУЦААРАЙ ТАНУУС. МОНГОЛ ТӨРИЙН САЙД ШҮҮ. УЛААН ХИВС АЛХАХААР ЯГ ЮУ Н Ь БОЛОХГҮ ЙБАЙГААМ. ТҮЙ МАЙ ШҮҮ. СОНГОСОЭН БОЛ ДУУГҮЙ БАЙЦГАА ЛАЛРУУДАА

0  |  3
emch(66.181.183.76) 2020 оны 08 сарын 27

zureer lsaihan ugtaachdee teneg avgai ve.

1  |  0
Зочин(109.252.28.37) 2020 оны 08 сарын 27

Сарангэрэл авгайнн нолоогоор сайд болчихоод улаан хэвсэн дээгуур алцагнаад явахаар тэрбумынхаа хоронгоноос овчтэй хумууст зориуож эмнэлэг бариад огох хэрэгтэй. Эмнэлэгийн уйлчилэгээг сайжруул.

2  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 27

mergejliin bus hymyys ah dyygee hodoonii hench hamaagui alban tushaald tavidagiin gai shyydee.....nyyr hiih gazarch oldohgui boloh ni

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 27

boliochee , icheechee ta nar yasan shivshigiin um be !!!!!!!!!!!!!!!!\nzygeer hiih estoi ajil hiisench bayr naadam ulaan hivs bolj baidag bolildoo ta nar... onigootoi shivshigiin hodooniihoos l garch baigaa hsdee....toriin holbootoi tom uil ajillagaand l ulaan hivs tavij bolno....ynen hogiin mongoliin neriigch estoi shivshig bolgochih umaa.....gadniihan l byy harj hevlel deer tavij onigoond oruulaasai ichmeer..............yooooe... ene hodooniihon hezee neg umnii uchir utga , hem hemjeeg oilgoh ve

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 27

boliochee , icheechee ta nar yasan shivshigiin um be !!!!!!!!!!!!!!!!\nzygeer hiih estoi ajil hiisench bayr naadam ulaan hivs bolj baidag bolildoo ta nar... onigootoi shivshigiin hodooniihoos l garch baigaa hsdee....toriin holbootoi tom uil ajillagaand l ulaan hivs tavij bolno....ynen hogiin mongoliin neriigch estoi shivshig bolgochih umaa.....gadniihan l byy harj hevlel deer tavij onigoond oruulaasai ichmeer..............yooooe... ene hodooniihon hezee neg umnii uchir utga , hem hemjeeg oilgoh ve

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 27

boliochee , icheechee ta nar yasan shivshigiin um be !!!!!!!!!!!!!!!!\nzygeer hiih estoi ajil hiisench bayr naadam ulaan hivs bolj baidag bolildoo ta nar... onigootoi shivshigiin hodooniihoos l garch baigaa hsdee....toriin holbootoi tom uil ajillagaand l ulaan hivs tavij bolno....ynen hogiin mongoliin neriigch estoi shivshig bolgochih umaa.....gadniihan l byy harj hevlel deer tavij onigoond oruulaasai ichmeer..............yooooe... ene hodooniihon hezee neg umnii uchir utga , hem hemjeeg oilgoh ve

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 27

boliochee , icheechee ta nar yasan shivshigiin um be !!!!!!!!!!!!!!!!\nzygeer hiih estoi ajil hiisench bayr naadam ulaan hivs bolj baidag bolildoo ta nar... onigootoi shivshigiin hodooniihoos l garch baigaa hsdee....toriin holbootoi tom uil ajillagaand l ulaan hivs tavij bolno....ynen hogiin mongoliin neriigch estoi shivshig bolgochih umaa.....gadniihan l byy harj hevlel deer tavij onigoond oruulaasai ichmeer..............yooooe... ene hodooniihon hezee neg umnii uchir utga , hem hemjeeg oilgoh ve

0  |  0
Зочин(202.9.40.65) 2020 оны 08 сарын 27

ХойдСолонгос. Одоо тойроод дороо дэвхцээд УЙЛЦГАА

2  |  0
Зочин(202.9.40.65) 2020 оны 08 сарын 28

ХойдСолонгос. Одоо тойроод дороо дэвхцээд УЙЛЦГАА

2  |  0
Улаантнууд мандтугай(150.129.140.114) 2020 оны 08 сарын 27

Улаан хивсэн дээгүүр улаан тугийн намираанд залраад, улаан туузаа, улаан хадагтай, улаан сэлмээр, уухайнд дууны дор уриа хашгираад тас хяргавал Улс орон урагшаа марш юм байна л даа?!

0  |  0
Z(202.9.46.210) 2020 оны 08 сарын 27

Ийм хувцаслалттай улаан хивсэн дээгуур эргуу хуур бна даа

1  |  0
Зочин(182.160.33.16) 2020 оны 08 сарын 28

Газар, хөрс шороон дээрээ гишгэхээс сэжиглэдэг юм байлгүй дээ. Бодит амьдралаас тасарч байгаагийн шинж биз...

2  |  0
МАН мандтугай(150.129.140.114) 2020 оны 08 сарын 27

Буу, сэлэм хоёр зүүгээд алхацгаавал гараад өглөө шүү! Ямар пээдгэр ихэмсэг харагдаж байнаа? Тэгээд ... Улаан тугийг мандуулаад Улсын сүрийг бадаруулаад ....гэдэг нэг дуу байдаг даа. Тэрийг орилоод явбал ч жинхэнэ гайхамшиг шүү, ёоох гэж.

0  |  0
уншигч(66.181.169.116) 2020 оны 08 сарын 27

буцаад хуучин дэглэмээ сэргээх гээд байдагюм уу хаашаа юм сэргээх гээд байвал ном ёсоорнь хий. одоо залуучуудын үзэл бодол их өөр болсон. хуучин шигээ байлгана гэдэг юу л бол. бүтэхгүй байхаа даа. одоо хоцрогдсон сэтгэлгээнээсээ монголчууд салмаар юм даа. хүнийг загнаж зандарч айлгаж хүмүүжүүлнэ, харьцана гэдэг худлаа болсон шүү. түүнийхээ оронд залуучуудад цагаа зөв боловсон өнгөрөөх газруудыг нь олноор байгуулж үнэ төлбөргүй болгож өгвөл таарна.

2  |  0
teneg(66.181.169.162) 2020 оны 08 сарын 27

teneg mal darga......auadarsan xymyyc\n

0  |  0
Хивс(202.179.26.56) 2020 оны 08 сарын 27

Одоо улаанаа болиод хар хивс дэвсээчээ хар замтайгаа өнгө хоршоод зүгээр ш дээ малнуудаа

0  |  0
kk(66.181.171.26) 2020 оны 08 сарын 27

avligaar emnelgiin darga said bolson sarangereliin iveegch ene zakuugaas yu garah be dee hen gedgiig chin medne \nhuuramch anket tanilctuulaad l he he

2  |  0
Зочин(203.91.118.249) 2020 оны 08 сарын 28

Корона ярьдаг дарга нар нээлт ёслол хийж болохгүй гэж ярьж ярьчихаад өөрсдөө болохоор тусахгүй юм шиг угтуулж цайлуулж бүр дээр нь татвар төлөгчдийн мөнгөөр авсан улаан хивсэн дээгүүр явдаг ёс тогтох нь дээ. Тэдэнд энэ ард түмнийг хүндлэх гэдэг өчүүхэн ч хүндлэл алга. Тэд бол ард түмэнгүй, газар нутаггүй хохь хаад болох санаархалтай. Инээд ч хүрэх шиг.\n

3  |  0
Зочин(103.212.119.242) 2020 оны 08 сарын 30

За яршигоо энэ Хүрэлсүхийг багаар нь дэмжээд дорвитой ажил хийх болов уу гэтэл энэ үйлдлүүд нь одоо яах гээд байгаа юм бэ

3  |  0
Нэр(202.55.188.40) 2020 оны 08 сарын 27

Өвчтэй хүн байхгүй мөн их зав шүү нөгөө ариутгагдсан хувцастайгаа гудамжинд. Сайд нь ч их дуртай шинжтэй өмнөөс нь нүүр улаагаад бн

2  |  0
gul(66.181.171.26) 2020 оны 08 сарын 27

ene said uuruu durtai ni argagui alhaj bna lee ugui grj helj boloh bsan daa ih zantai miunggt ugjsan sadantcar sh tee

3  |  0
ААК(202.131.249.14) 2020 оны 08 сарын 28

ХҮНИЙГ ХҮНДЭТГЭЭД СУРЧИХАА, МОНГОЛЧУУДАА, УЛААН ХИВС ДЭВСЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. АМЖИЛТ

2  |  7
Top