Дэлхийн хүн бүрийг тэрбумтан болгох солир

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг дэлхийн хүн бүрийг тэрбумтан болгох хэмжээний цул алтан солирыг судлахаар болжээ.

Шинжлэх ухааны нэршил нь “16 Psyche” нэртэй уг солирын тойргийн радиус нь 226 км бөгөөд алт болон бусад үнэт металлтай солир аж.

Хэрэв зах зээлийн үнэлгээгээр үнэлбэл арван их наядыг арав дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнэлгээтэй юм байна.

Сансар судлалын эрдэмтэд ирүүлсэн материал болон бусад хэмжилтүүдийг үндэслэн солирын загварчлалыг өнгөрсөн сард гаргасан юм.

Уг солир нь Ангараг болон Бархасбадь гарагийн хооронд зорчих олон сансрын биетийн нэг аж.

АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлагын дэмжлэгтэйгээр “SpaceX” хувийн сансрын хөтөлбөр 2022 оны наймдугаар сард хөлөг хөөргөх юм. Энэхүү сансрын хөлөг уг солирыг судлах, дээж цуглуулах зорилготой ажээ.

Хөлгийн багийнхны тооцооллоор 2023 онд Ангараг гараг орчимд хүрч солирын байршил зэргийг нарийн тодорхойлоод 2026 оны нэгдүгээр сард солирт хүрэх зорилт дэвшүүлжээ.


Эх сурвалж: Space Tech

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(66.181.168.131) 2020 оны 08 сарын 19

Bayan bolohguilde,altni une unaj talhaa altan zoosoor avdag bln

1  |  0
Top