Эмч гэр бүл орон нутагт ажиллахаар болжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14


Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч болсон эрүүл мэндийн ажилтны өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд олон жилийн турш сонсогдож байгаагүй нэгэн үйл явдал боллоо.

Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Д.Дөлбаяр болон түүний эхнэр Н.Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн  мэргэжил эзэмшин , улмаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг бол түүний эхнэр Н.Буяннэмэх ерөнхий мэргэжлийн эмч юм байна. Тэд төрөлх нутагт нь эмчийн дутагдалтай байгааг сонсоод дээрх шийдвэрийг хамтдаа гаргажээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан түүний энэхүү хүсэлтийг баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлээд Д.Дөлбаяр эмч болон түүний гэр бүлийн энэхүү хүсэлт нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутаг дах эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оруулж байгаа  “Эмч гэр бүл”ийн томоохон хувь нэмэр болно гэдгийг онцоллоо. Цаашид олон залуучууд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагтаа очиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар орон нутагт тогтвор суурьшилтай  ажиллах санаачилга гаргаж байгаа  эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн чиглэлээр гадаад улсад сургалтад хамруулах, мэргэшүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах, мэргэжлийн зэрэг ахиулах,  нэг жилийн багц цагийг бүрдүүлсэнд тооцох зэрэг дэмжлэгийг үзүүлэх болно гэлээ.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.55) 2020 оны 08 сарын 16

Залуус сургууль төгсөөд явахгүй хотод үлдэж том эмнэлэгт орох хүсэлтэй байх юм.хөдөө явж туршлага суугаад хотод ажилоаж ажлын үр дүнгээ хармаар юм.хөдөө явж бгаа эмч нараа орон байр тав тухтай орчинд ажилах нөхцөлийг нь бүрдүүлж өгөөсэй.эндээс гэрээтэй ажилах жилээ тохирч яваасай.яамч үүн дээр анхаарч дэмжлэг үзүүлээч.тэтгэвэрт гарсан эмч нар туршлага сайтай алдаа оноо гаргахгүй ажилаа да.ямарч эмгүй газар мундаг ажилаа.дэмжлэг үзүүлдэг бол дөнгөж төгссөн хувийн сургуулийн эмч нараас хамаагүй амьдралын ажилын туршлага илүү байгаа да.яам дэмжээсэй

0  |  0
зочин монгол (192.82.74.213) 2020 оны 08 сарын 15

Зарим нэгэн хүмүүс сэтгэл дотроосоо гэрэл гэгээтэй бодол цацруулаасай дандаа л мууг харах нь харамсалтай

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 08 сарын 15

xotod ork ooroo duuduulj yavsanaas nutagtai ner xundtri yavsan deer dee

0  |  0
L.E(202.9.47.7) 2020 оны 08 сарын 14

Залуустаа амжилт. Сайхан санаачлага шүү. Улам туршлагажаад УБтаа ирээрэй

0  |  0
Z(202.9.47.7) 2020 оны 08 сарын 14

ямбийсан төрийн нарийн авгайн ногоон хормой бас юу вэ

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 14

iim l bah estoi torson nutagtaa l ajillah estoi shdee....hotoor dyyren hodooniihon nutgaa ochij hogjyyl, amjilt hysie

1  |  0
Top