ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

2020.08.07 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 19

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САР НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2020.8.7, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 5.37-20.19
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө

 

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top