ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон бүгдийг амжуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Хонь

Шинэ ажил эхлэх бол сайтар шалгаарай. Хувийн амьдралдаа хайхрамжгүй хандаж болохгүй. Гэр орны ажлаа нэгдүгээрт тавь. Нэмэлт орлого олох гэж хэт хичээх нь харин ч алдагдалд хүргэж магадгүй байна. Хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний асуудлыг сонс.

Үхэр

Амжилттай өдөр. Ямар ч ажлыг зоригтой эхэл. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Ганцаардсан болон эсрэг хүйстний анхаарал халамж хүссэн хүмүүс хүнтэй танилц. Гэхдээ яаран дотно харилцаа үүсгэх хэрэггүй.

Ихэр

Өнөөдөр та залхуурна. Гэхдээ хүмүүс танаас шуурхай ажиллагааг хүлээж байгаа учир атаархагчдын бай болохоос сэргийл. Гэр бүлийн асуудлаа зохицуулах нь танд сэтгэлзүйн эрч хүчийг өгнө. Магадгүй нэг их хичээл зүтгэл гаргаагүй ажил танд амжилт авчирч мэднэ.

Мэлхий

Хэт идэвхтэй байх хэрэггүй. Эрсдэлтэй зүйлд бүү оролц. Оройг идэвхтэй өнгөрүүлж сур. Хий хоосон зүйлийн араас хөөцөлдөж, онцын шаардлагагүй кино үзэж цагаа нөхцөөх бус өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхэд анхаар. Найз нөхдийн хүрээллээ зөв сонго.

Арслан

Ямар нэгэн чухал шийдвэр бүү гарга. Ялангуяа худалдааны асуудалд хуумгай хандаж болохгүй. Од эрхсийн нөлөөгөөр санхүүгийн байдал суларч магадгүй. Харин албан тушаалын шатаар ахих боломж байна.

Охин

Таны амьдралын боломж маш өндөр түвшинд байна. Ямар ч ажлыг зоригтой барьж ав. Та өнөөдөр бүгдийг амжуулна. Ижил сонирхол, хүсэл эрмэлзэлтэй эсрэг хүйстэн таны анхаарлыг татах бололтой.

Жинлүүр

Хоёрдмол өдөр. Мөнгө олох арга болон өөрийгөө хөгжүүлэхэд суралц. Өдрийн хоёр дахь хагаст байдал илүү дээрдэнэ. Гэхдээ та ганцаараа байж, сэтгэлзүйн байдлаа тогтвортой болго. Гэхдээ анхаарал болгоомж илүүдэхгүй. Ялангуяа автомашин жолооддог бол анхаарал төвлөрөл дээд зэрэгт байх ёстой.

Хилэнц

Сугар гарагийн уналтын хөдөлгөөн эхэлсэн тул хэрүүл маргаан учирна. Хайрттайгаа ч маргалдах магадлалтай. Хайр дурлалын харилцаагаа бүр мөсөн таслах эсэх нь танаас өөрөөс тань хамаарна. Эрүүл мэндэд ээлгүй. Эртхэн эмнэлэгт үзүүлээрэй.

Нум

Амжилтын өдөр. Ямар ч ажлыг зоригтой хий. Маш эрч хүчтэй өдөр. Ганц бие болон адал явдал хайж байгаа хүмүүс эсрэг хүйсийн хүмүүсийнхээ анхаарлыг татна. Гэхдээ энэ уулзалт сайн юманд хүргэхгүй. Хэрүүл маргаанаар өндөрлөхөөс болгоомжил.

Матар

Ойр дотнын хүмүүстэй холбоотой таагүй мэдээ дуулдана. Хүнд өдөр болох ч сэтгэлээр бүү унаарай. Эргэн тойрны хүмүүсээ сайн хар, тэднээс та урьд өмнө анзаараагүй сайн чанаруудыг олж харна. Ажил дээрх таагүй байдал удалгүй өнгөрч, аз жаргал, сэтгэлийн амгалангаа эргүүлэн авна.

Хумх

Сайхан өдөр. Өнгөрсөн долоо хоногийн санаагаа биелүүлэхэд тохиромжтой. Төрийн байгууллага, олон нийтийн байгууллагад хандах, гэрээ хэлэлцээр байгуулахад таатай. Хурим хийж, болзоонд явах, шинэ хүмүүстэй танилцахад маш сайн.

Загас

Дур булаам чанарууд тодрон гарч ирнэ. Эрч хүч тань ч нэмэгдэнэ. Зорилгодоо хүрэхэд найз нөхөд, түншүүдийн тусламж хэрэгтэй тул тэдэнтэйгээ зөвлөж яриарай. Ганцаардсан хүмүүс хувийн амьдралд эерэг өөрчлөлттэй учирна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.140.219) 2020 оны 08 сарын 08

Hudlaa hudlaa bvgd hudal

0  |  0
Top