Улаанбаатар хамгийн бохир устай хотуудын тоонд багтлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

Better Meets Reality цахим хуудасны шинжээчид дэлхийн хамгийн бохир устай хотуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад Европын нэг ч хот орсонгүй.

Йоханнесбург, ӨАБНУ: ундын усаа хангалттай шүүдэггүй.

Алжир, Алжир: ган гачгаас гадна ус хангамжийн систем хэт ачаалалтай.

Хараре, Зимбабве: аж үйлдвэрийн бохирдол.

Порт-о-Пренс, Хаити: байгалийн гамшиг.

Богота, Колумби: аж үйлдвэрийн бохирдол.

Мехико, Мексик: хөрсөн дорхи усыг хэт их ашигладаг, ган гачиг, үерийн аюул.

Тунис, Тунис: аж үйлдвэрийн хаягдал ус, химийн хаягдал.

Жексонвиль, Флорида, АНУ: химийн хаягдал.

Омаха, Небраска, АНУ: ХАА-н зориулалттай химийн бодис.

Рино, Невада, АНУ: ундны усны ариутгал муу.

Хьюстон, Техас, АНУ: аж үйлдвэрийн бохирдол.

Риверсайд, Калифорни, АНУ: аж үйлдвэрийн бохирдол.

Лас-Вегас, Невада, АНУ: хими, цацраг идэвхт бодис.

Пенсакола, Флорида, АНУ: гол мөрөн нь аж ауйн хаягдал, далайн ус нь нефтийн бохирдол.

Улаанбаатар, Монгол: уул уурхайн бохирдол.

Вьентьян, Лаос: ХАА-н хаягдал.

Дакка, Бангладеш: хог хаягдал.

Жакарта, Индонез: аж үйлдвэр, бие засах газрын бохирдол.

Манила, Филиппин: ахуйн хог.

Кабул, Афганистан: бие засах газрын бохирдол.

Харин хамгийн цэвэр устай хотуудад Роттердам, Копенгаген, Амстердам, Берлин, Брюссель, Торонто, Франкфурт, Сидней, Бирмингем, Манчестер, Мельбурн, Парис, Вашингтон, Нью-Йорк, Хьюстон, Филадельфи, Даллас, Мадрид, Чикаго, Лондон багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top