Д.Бат-Эрдэнэ: СЕХ-нд нэр дэвшигчдийг хорих зөвшөөрөл олгооч гэдэг бичиг аль ч байгууллагаас ирээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 23

-СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа-


 

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа дууслаа. Энэ хугацаанд гомдол, санал хэр ирсэн бэ?

-Сонгуулийн бэлтгэл бүрэн хангагдаад, өнөөдрөөс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Ингэснээр санал авах ажиллагаа эхэлж байгаа юм. Сонгуулийн сурталчилгаа дууссан энэ үеийг хүртэл СЕХ-нд мянга гаруй өргөдөл, гомдол ирсэн байна. Өргөдөл, гомдлын шинжтэй 450 орчим ирсэн бол бусад нь хууль тогтоомжийн хэрэгжилт, зохион байгуулалт, бүх шатны сонгуулийн хороодын үйл ажиллагаатай холбоотой бичгүүд ирсэн. Энэ удаагийн Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн гол онцлог бол СЕХ ямар нэгэн байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэдэг гомдлыг шийдэхгүй. Үүнийг хуульд заасан эрх бүхий байгууллага буюу цагдаа, шүүх, тагнуул, эрх бүхий улсын байцаагч бүхий субьект шийднэ гэдгийг тодорхой хуульчилсан. Тийм ч учраас Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэдэг 36 зүйлийг тусад нь хуульчилж өгсөн юм.

Үндсэндээ дээрхээс 22 зөрчлийг нь цагдаагийн байгууллага шалгана. Зургаан зөрчлийг шүүх шийдвэрлэнэ. Энэ зургаа нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авдаг зөрчил байгаа. Нэрийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээнд хоёр төрлийн харьяалал явдаг. Нэгдүгээрт, Зөрчлийн хуулийн, хоёрдугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн харьяалал байгаа. Сүүлийн үед СЕХ-н дээр мэдээллүүд их ирж байна. Эрүүгийн хэрэг үүсгэх гэж байна, үүсгээд шалгаж байна, ийм учраас жагсаалтаас хасаж өгөөч гэсэн хүсэлтүүд их ирж байгаа. Энэ бол гэм буруугүйн зарчим учраас шүүхээс л гэм буруутай гэж үзээгүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэдэг хуулийн зарчмаараа явна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр ирсэн тохиолдолд СЕХ нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаж нийтэд мэдээллэх үүрэг хүлээж байгаа.

-Нэрийн жагсаалтаас хасахаар болчихвол саналын хуудсыг дахин хэвлэх үү?

-Үүнийг хуулинд тодорхой зааж өгсөн. Саналын хуудас хэвлүүлэхээс өмнө нэрийн жагсаалтаас хасагдахаар болох юм бол саналын хуудсан дээр нэрийг нь хэвлэхгүй. Харин саналын хуудсыг хэвлэсний дараа хасагдахаар бол саналын хуудас дээр байгаа нэр дэвшигчид өгсөн саналыг хүчингүйд тооцоод явна.

-Тухайн нэр дэвшигчид өгсөн санал л хүчингүй болох уу. Эсвэл саналын хуудас нийтээрээ хүчингүй болох уу?

-Үгүй, зөвхөн тухайн нэрсийн жагсаалтаас хасагдахаар болсон нэр дэвшигчид өгсөн санал л хүчингүй болно. Гурван мандаттай тойрог байлаа гэхэд үлдсэн хоёр нэр дэвшигчид өгсөн саналыг нь хүчинтэйд тооцоод явна гэсэн үг.

-Зургаан нэр дэвшигч цагдан хоригдсон байдалтай байгаа. Тэдгээрийг цагдан хорихдоо танайхаас бичгээр зөвшөөрөл авсан уу?

-СЕХ-ноос нэр бүхий зургаан нэр дэвшигчтэй холбоотой мэдээллийг нам, эвсэл, биет төлөөлөгч, өмгөөлөгчдөөс нь авах хүсэлт маш их ирсэн. Бид цаг тухай бүрт нь хариуг нь өгөөд явсан. СЕХ-нд ямар нэгэн байдлаар энэ хүмүүсийг барья, хорьё, зөвшөөрөл олгооч гэдэг бичиг аль ч байгууллагаас ирээгүй. Хоёрдугаарт СЕХ энэ хүмүүсийг барь, хорь гэсэн зөвшөөрлийг нэг ч байгууллагад олгоогүй.

-Нэр бүхий зургаан нэр дэвшигчийн нэр саналын хуудсан дээр албан ёсоор байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Нэр дэвшигч мөн үү, мөн. Нэрсийн жагсаалтаас хассан тогтоол гараагүй, бүртгэсэн тогтоол нь хүчинтэй. Үнэмлэхийг нь албан ёсоор гардуулсан. Өгсөн саналыг нь тоолно. Тоолохгүй байх ямар ч үндэслэл байхгүй.

-Цар тахалтай холбоотойгоор санал авах хугацааг сунгасан болов уу?

-Цаганд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Энэ сарын 24-ний 22 цаг хүртэл санал авна. Энэ бол хангалттай хугацаа. Харин цар тахалтай холбоотойгоор гаргасан журам, зөвлөмжийг хангаж ажиллахын тулд СЕХ холбогдох байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж байна. Тиймээс иргэд, сонгогчид маань ямар нэгэн айх айдасгүйгээр ирж саналаа өгч болн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.206) 2020 оны 06 сарын 23

Айх айдасгүйгээр саналаа өгч болно ч гэх шиг юу хуцаад байгаа новш вэ? Өмнө нь срнгргчдыг айлгаж саналы нь авч байсан болж таарч байна уу. Хуцваа. МАНАН г устганаа тэдэнд үйлчилж ирсэн цагдаа шүүх прокурор СЕХ ороонд маш хатуу хариуцлага тооцох болно. МАНАН санал луйвардаж 30 жил засагласан байна.

0  |  1
Top