Хонконгт 53 жагсагчийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Хонконгийн цагдаа нар жагсаалд оролцогчдоос хамгийн багадаа 53 хүнийг баривчилжээ. “Хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай хуулийг эсэргүүцсэн жагсаалын ойд зориулсан жагсаалд оролцогчдоос өнөө өглөөний /2020.06.10/ байдлаар 53 хүнийг баривчлаад байна” гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Баривчилгааны шалтгаан нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаанд оролцсон гэсэн зүйл анги байжээ. Жагсагчид зам хааж, эмх журам зөрчсөн байна.

Үүний өмнө Хятадын Банк, даатгалын үйл ажиллагааг зохицуулах хороо Америкийн хоригууд Хонконгийн эдийн засагт нөлөөлж чадахгүй гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 10

Новшийн хужаатай эцсээ хүртэл тэмц өөр арга байхгүй.

0  |  0
Top