Парламентын найм дахь удаагийн СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зургаадугаар сарын 24-ний өдрийн лхагва гарагт зохион байгуулна. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдэд өнөөдөр /2020.06.02/ батламжийг нь албан ёсоор гардуулж өгөх юм.

Тэгвэл нэр дэвшигчид батламжаа гардснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх хуультай. Энэ дагуу өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн сурталчилгаа 20 хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 22-ны өдрийн 00:00 цагт өндөрлөх юм. 

Top