Бүх цаг үеийн ШИЛДЭГ 10 ХҮҮХЭЛДЭЙН КИНО

2020 оны 06 сарын 01

Та бүхэндээ Эх, үрсийн баярын мэнд хүргэе! Хөл хорионы үеэр хүүхэд багачуудаа гэртээ баярлуулж байгаа аав, ээжүүддээ бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн киног танилцуулъя.

Энэхүү жагсаалтыг “IMDB.com” үзэгчдийн санал, сэтгэгдэл, олсон ашиг орлого, кино шүүмжлэгчдийн үнэлгээ зэрэг дээр тулгуурлан гаргажээ.


1.Сүнсээр туугдагсад (2001)

Судлаачид энэхүү хүүхэлдэйн киног жинхэнэ урлагийн бүтээл гэж үздэг. Алдарт анимэ найруулагч Хаяао Мияазакигийн бүтээл нь Хойд Америкийн кино академийн шагналт анхны анимэ юм. Чихиро ээж, аавтайгаа аялж яваад нэгэн цэцэрлэгт хүрээлэнг сонирхон орж үзсэнээр үйл явдал эхэлдэг.

2. Араатны хаан арслан (1994)

“Walt Disney” кино компанийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Киноны хөгжмийг алдарт Ханс Зиммер бичсэн. “Араатны хаан арслан”-гийн талаар өөр зүйл нурших нь илүүц биз ээ.

3. Билал: Баатруудын шинэ үе (2015)

Энэхүү киногоор Арабын хойгийн түүхэн дэх баатруудыг дүрслэн харуулахыг зорьжээ. Уг бүтээл 2015 оны арванхоёрдугаар сард болсон Дубайн олон улсын кино наадамд оролцсон. Энэхүү кино нь 2018 оны хоёрдугаар сараас олон улсын хэмжээнд гарч эхэлсэн.

4. Мононоке гүнж (1997)

Хаяао Мияазакийн оргил бүтээлүүдийн нэг болох “Мононоке гүнж” нь хүн, байгалийн хоорондох эвлэршгүй тэмцлийг сэтгэл хөдөлгөм байдлаар харуулж чадсан. Хаяао Миязаки аниме багийнхныхаа хамт ой мод, уул толгодоор аялж, нүдээр үзсэн зүйлсээ зурганд буулгажээ.

5. WALL•E (2008)

Ганцаардсан робот хайр дурлалын хүчээр амьдралаа өөрчилж, сонирхолтой аялалд гарна. Энэхүү киног амьд явахын утга учрыг ойлгуулж чадсан бүтээл гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

6. Тоглоомын түүх (1995)

Бүрэн хэмжээний анимейшн кино гэдгээрээ алдартай. Дүрүүд нь зүгээр л хүүхдийн тоглоомууд боловч утга агуулга нь бидний амьдралын бодит хэсгийг харуулдаг.

7. Up (2009)

Өнгөрсөндөө харамсаж суух хэрэггүй гэдгийг харуулсан бүтээл. Ноён Фрэдриксон хайртай эхнэрээ алдсан ч амласан амлалтаа биелүүлэхээр зориглон аялалд гарна.

8. Tоглоомын түүх 3 (2010)

“Toy Story-3” нь үйл явдал, өрнөлийн хувьд илүү сонирхолтой, 3D-гээр хийсэн. Кинонд Том Хэнкс, Тим Аллен зэрэг Холливудын мундгууд дуу оруулсан.

9. Бодлын ертөнц (2015)

Оскарын шагналт энэхүү хүүхэлдэйн кинонд хүмүүсийн дотоод ертөнцийг бодит мэтээр дүрслэн үзүүлснээрээ маш онцлог бүтээл. Өсөж том болно гэдэг амаргүй, маш олон зүйлтэй тулгарна... Киноны гол баатрын хувьд ч мөн адил бүгд шинэ байх болно. Түүний аав Сан Франциско хотод шинэ ажилтай болсноор тэдний гэр бүл нүүнэ, гол баатарт бүх зүйл шинэ байгаа учраас сэтгэл хөдлөлүүд нь яах учраа олохгүй холилдоно...Түүнд цаг хугацаа хэрэгтэй болно...

10. Лууг хэрхэн сургах вэ (2010)

Хиккап хүү болон Шүдгүй луу нарын нөхөрлөлийн талаар гардаг. Берк арлын викингчүүдийн нэгэн өсвөр насны хүү луутай нөхөрлөснөөр нутгийнхны олон жилийн турш лууг аймшигтай гэж итгэж явсан бодлыг үгүй хийнэ. Тэдний нөхөрлөлийг хүүгийн аав хүлээн зөвшөөрөх хүртэл хоёр найз олон бэрхшээлийг туулна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Elsa(103.57.94.138) 2020 оны 06 сарын 01

Frozen yagaa ve

1  |  0
Top