Ирэх сарын нислэгийн хуваарьтай танилц

Т.Номин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Шуурхай штабаас өнөөдөр /2020.05.29/ ээлжит мэдээллээ өгч байна. Гадаад харилцааны яамны /ГХЯ/ Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг зургаадугаар сарын 11-нд Япон улсаас иргэдээ татан авахаар болсныг дуулгалаа. Мөн Аланбулаг боомтоор 740 иргэнээ татан авсан байна. 

Одоогоор эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байна. Зургадугаар сард 2000 орчим иргэнээ татан авах ба найман тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Үүнд: 

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан,
  • 6 сарын 11-нд Токио,
  • 6 сарын 15-нд Энэтхэг,
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит),
  • 6 сарын 18-нд Сөүл
  • 6 сарын 19-нд Франкфурт руу тус бүр хийнэ.

Мөн 6.25, 6.28-ны өдрүүдэд тусгай нислэг үйлдэх ч одоогоор чиглэл нь тодорхой болоогүй байгааг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.27.190) 2020 оны 06 сарын 01

Казакстан л илүү юм шиг санагдаж байна. Тэндхийн харьяат ч юм шиг улс зөндөө байдаг гээ биз дээ. Өөрсдийн ядарсануудыг авчирч чадахгүй байж.

0  |  2
Зочин(202.179.24.153) 2020 оны 05 сарын 29

Яанаа. Гаднаас хүн нэмж авчрахаар л айх юм даа

0  |  0
zochin(66.181.161.72) 2020 оны 05 сарын 29

masknii tsaanaas dajgui tsarailag gej boddog bailaa shd kkkk, getel arai bish ee

0  |  0
Top