ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

2020.5.25, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.5.25, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 5.02-20.36
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top