БИЧЛЭГ | Эдийн засгийн голлох ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2020 оны 05 сарын 20

Монгол Улсын 2020 оны эхний дөрвөн  сарын эдийн засгийн салбарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны  статистикч Д.Баасан танилцуулж байна. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодотгон хүргэе.


 

  • Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 их наяд  төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 2.7 их наяд төгрөг болжээ. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.4 хувийг эзэлж байна.   Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 643.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

 

  • Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2020 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 7444.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 499.3 (6.3%) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3148.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 377.2 (10.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурлаа.

 

  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ  дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.2 хувь, өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар хувиар өсжээ. 

 

  • Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны  дөрөвдүгээр сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.2 тэрбум төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 886.3 тэрбум төгрөгөөр, валютын харилцах 54.4  тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

 

  • Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний  дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 65.1  тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 66.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

  • Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 479.8 тэрбум төгрөгт хүрч, 473.8 тэрбум төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 6.1  тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэжээ.

 

  • Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний улиралд сард 4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн  үеэс 284.7 тэрбум төгрөг буюу 5.4 хувиар  буурлаа.

 

  • Нийтийн хоолны салбарын орлого 2020 оны эхний улиралд 102.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд рестораны орлого 1.3 тэрбум төгрөг буюу 2.1 хувь, захиалгат хоолны хүргэлтийн орлого 0.3 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар өссөн  ч баарны орлого 2.5 тэрбум төгрөг буюу  59.8  хувиар  буурсан нь голлон нөлөөлжээ.

 

  • Даатгалын хураамжийн орлого 2020 оны эхний улиралд 40.7 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 15.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс даатгалын хураамжийн орлого 2.4 тэрбум төгрөг буюу 6.2 хувиар, даатгалын нөхөн төлбөр 3.1  тэрбум төгрөг буюу 24.7 хувиар өссөн байна.

 

  • Төмөр замын тээврээр 2020 оны эхний дөрвөн сард 9.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өсжээ.

 

  • Агаарын тээврээр 2020 оны эхний дөрвөн  сард 1.2 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 30.9 хувиар  буурчээ. 

ТАНИЛЦУУЛГА ҮЗЭХ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top