Даатгалын хураамжийн орлого 2.4 тэрбум төгрөгөөр өсжээ

2020 оны 05 сарын 18

Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний улиралд 40.7 тэрбум төгрөгт хүрч, нөхөн төлбөрт 15.6 тэрбум төгрөг олгосон байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс даатгалын хураамжийн орлого 2.4 тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөр 3.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн даатгалын орлого хоёр тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Даатгалын хураамжийн нийт орлогын:

 

  •  15.1 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал
  • 17.8 хувийг хөрөнгийн даатгал
  •  17.8 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал
  •  17.5 хувийг жолоочийн хариуцлагын даатгал
  •  16.1 хувийг барилгын даатгал эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top