Гэр бүлээрээ машин хулгайлж, борлуулдаг этгээдүүдийг саатуулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

2020 оны дөрөвдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1-р байрны хойд талын ил зогсоолоос 2719 УБӨ улсын дугаартай "Тоёота Пробокс" маркийн автомашин хулгайд алдагдсан гэх мэдээллийг тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлан, тавдугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 905 дугаарын хашааны үүднээс олжээ. 

Тээврийн хэрэгслийг хулгайлсан этгээдүүд нь гэр бүлийн харилцаатай Н.Ч (27, настай, эр) болон Э.У (32 настай, эм) нар байсан ба хулгайн хэргийг бүлэглэн үйлдэж, автомашины арлын дугаарыг өөрчлөн, зарж борлуулах зорилготой байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. 
 


Мөн хэргийн үзлэгээр эзэмшигч нь тодорхойгүй 97-82 УНД, 73-85 УНО, 07-21 УБӨ, 24-47 УНЗ, 50-93 УНЛ 25-28 УНЛ, 98-09 УНТ гэсэн улсын дугаарууд хураагдсан ба эдгээр номерууд нь хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл байж магадгүй байх тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. 

Иймд иргэд та бүхэн хуучин тээврийн хэрэгсэлийг худалдан авахдаа арлын дугаарт нь өөрчлөлт орсон эсэхийг сайтар шалгаж авто тээврийн оношилгоонд оруулж худалдан авалт хийх мөн тээврийн хэрэгсэлийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс тээврийн хэрэгсэлийг гэрэлтүүлэг, хараа хяналттай , харуул хамгаалалттай газар байршуулахийг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top