Трамп хандивын хэмжээгээр Байденыг тэргүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох төрийн тэргүүний сонгуулийн сурталчилгааны кампанит ажилдаа зориулж өнгөрсөн дөрөвдүгээр сард 61.7 сая ам.долларын хандив цуглуулжээ. Түүнтэй өрсөлдөхөөр  Ардчилсан намын сунгаанд тэргүүлж буй Жозеф Байден дөрөвдүгээр сард 60.5 сая ам.долларын хандив цуглуулсан байна.

Доналд Трампын сонгуулийн штабын мэдээллээр, өнгөрсөн сард Доналд Трамп 61.7 сая ам.долларын хандив цуглуулсан нь нэг сарын дотор цуглуулсан хандивын хэмжээгээр дээд амжилт тогтоожээ. Түүний сонгуулийн дансанд нийт 742 сая ам.долларын хандив орж ирсэнээс 255 сая ам.доллар зарцуулаагүй үлдээд байна.

Байдены сонгуулийн сурталчилгааны штабын мэдээллээр, АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден өнгөрсөн сард 60.5 сая, гуравдугаар сард 79 сая ам.долларын хандивыг тус тус цуглуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.184) 2020 оны 05 сарын 12

Хятад улс ардчилсан намаас нэр дэвшигч Жон Байденыг дэмжиж байгаа. Жон Байден АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол хятад улсад их ашигтай. Учир нь ардчилсан нам олон жил хятадын ашиг сонирхлыг дэмжсээр ирсэн. Цаашид ч дэмжих нь тодорхой. Хятад улс ардчилсан намын дэмжлэгээр АНУ-ын дотоодын худалдаа үйлдвэрлэл эдийн засагт нөлөөгөө улам тогтоож, Америкийн эдийн засгийг худалдааг хятадаас бүрэн хараат болгохийг хүсч байна. Тиймээс АНУ хятадын нөлөөнөөс ангижирч хятадтай өрсөлдөхийг хүсэж байгаа бол Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг сонголтгүйгээр дахин сонгох нь зөв юм.

1  |  0
Top